Улаанбаатар хотын яндангийн тоог бууруулах зорилгоор гэр хорооллын айл өрхүүдийг сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжүүлэх туршилтын төсөл хэрэгжүүлж буй.
Төслийн хүрээнд айл өрхүүдийн дулаан, цахилгааны эх үүсвэрийг сэргээгдэх эрчим хүч ашиглан шийдэхийн зэрэгцээ дулаалга хийж, үүний үр дүнд тухайн айл зуух, түлшний хэрэглээг халж, агаарт ялгарах бохирдол, хүлэмжийн хийг бууруулж байгаа юм.
Одоогийн байдлаар уг төсөлд таван айлыг хамруулжээ. Ингэхдээ өрх толгойлсон эмэгтэйчүүдийг дэмжих бодлого хэрэгжүүлж байгааг албаныхан онцоллоо.
Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжсэнээр нэг айл жилд ялгаруулдаг байсан хүлэмжийн хийгээ 15-20 тонноор бууруулж, нүүрс, түлшний хэрэглээгээ халжээ. Ингэснээр гал түлэхгүй учраас гэр доторх орчин цэвэр, тухтай болж, гар ажиллагаа багасаж, бага насны хүүхдэд тулгардаг эрсдэл байхгүй болсныг төсөлд хамрагдсан өрхийн зүгээс хэлж байв.
Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулсан хэмжээгээ баталгаажуулснаар карбон кредит буюу оноо цуглуулж, оноо бүрээ үнэлүүлэн, олон улсад болон дотооддоо арилжаалах хуулийн төслийг боловсруулж байгаа билээ.
Хүйтний улирал эхэлсэн ч тухайн айлыг дулаалахаас эхлээд төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм байна.
Ирэх онд 75-100 айлыг төсөлд хамруулж, яндангүй болгон, цэвэр эрчим хүч рүү шилжүүлэхээр төлөвлөжээ.
Төсөл хэрэгжүүлэгч “URECA” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Орчлон “Тухайн айлуудын зуухны хэрэглээг халж, нарны панел, батарей хураагуур ашигласан системд үндэслэн цахилгаан халаагуур нэвтрүүлсэн. Системд ухаалаг мэдрэгчүүдийг суурилуулсан бөгөөд үүний тусламжтай тухайн айл эрчим хүчээ хаанаас авч буйг, зуух хэрэглэж байгаа эсэхийг мэдэж, хүлэмжийн хийн ялгарал буурч буй хэмжээг тооцоолох боломжтой. Үүнийгээ карбон кредитээр баталгаажуулж, арилжаалж болно.
Тухайлбал туршилтын төсөлд хамрагдсан нэг айл долоон сарын хугацаанд хүлэмжийн хийн ялгарлаа 5-10 тонноор бууруулж, үүнийг бид кредит болгон платформ дээрээ борлуулсан.
Бид эрчим хүчний системээ аль болох өртөг багатай суурилуулах зорилт тавин, суурилуулсны дараа тухайн айл карбон кредитийнхээ орлогоор хоёр жилийн хугацаанд эргэн төлөх боломжтой байхаар ажиллаж байгаа.
Ирэх онд төслөө хэрэгжүүлэхдээ цахилгаан хураагуур нь тоггүй болсон ч зургаан цагийн хугацаанд дулаанаа барьдаг байх технологи нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Оргил ачааллын үед эрчим хүчний системд нэмэлт ачаалал учруулахгүй байх үүднээс нарны панел, батарей хураагуурыг ашиглаж байгаа юм” хэмээлээ.



Нийслэлийн зүгээс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Азийн сан, “URECA” ХХК, “Гэр өргөө” ТББ-тай хамтран Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдийг сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжүүлэх туршилтын төсөл хэрэгжүүлж байгаа аж.
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
More Stories
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
