Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын эхний үе шат өнгөрсөн долоо хоногт өндөрлөсөн.
Эхний шатны сонсголд “Тавантолгой” ХК, “ЭТТ” ХК-ийн 28 багц асуудалд нотлох баримтыг судалж, холбогдох 275 гэрчид мэдэгдэх хуудас хүргүүлснээс 221 гэрч буюу 80,4 хувь нь оролцсон байна.
Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын хоёр дахь үе шат энэ сарын 18-22-ны өдрүүдэд болох бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн
- Нийт борлуулалт, экспортын үйл ажиллагаа;
- Тээвэрлэлтийн үйл ажиллагаа;
- Охин болон хараат компанид оруулсан хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа, тэдгээрийн хэрэгжилт;
- Санхүүжүүлсэн бусад төслүүд болон тус компанид эрх бүхий байгууллагуудаас хийсэн хяналт, шалгалтууд, тэдгээрийн үр дүнд авсан арга хэмжээ, шалгалтаар илэрсэн бусад асуудал гэсэн зургаан сэдвийн хүрээнд нотлох баримтуудыг шинжлэн судлах аж.
Түр хорооны дарга Б.Энхбаяр хоёрдугаар шатны нүүрсний хулгайн сонсголд оролцох 280-300 гэрчийн нэрсийг өнөөдөр зарлалаа. Тэдний дунд Ерөнхийлөгч асан Х.Баттулга, “Голомт” банкны Д.Баясгалан, “Бодь интернэшнл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Амундра нарын нэрс байна.
More Stories
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн төвийн бүсийн иргэдтэй хийх уулзалт Сэлэнгэ аймгийн...
Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах XV тэмцээнийг “Чөлөөлье” уриан дор зохион байгуулж байна
Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах XV тэмцээнийг зохион байгуулж байна. Тус тэмцээн хоёрдугаар сарын 28-наас...