Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар(ЦУОШГ)-аас нийт нутгийн ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцууллаа.
Ирэх 10 хоногт буюу Арванхоёрдугаар сарын 11-20-ны өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтворгүй. Хүйтний эрч чангарах төлөв ажиглагдаж байгаа аж.
УЛААНБААТАР ХОТЫН ЦАГ АГААРЫН МЭДЭЭ
Хур тунадас: Арванхоёрдугаар сарын 13, 14-нд цас орж цасан шуурга шуурна.
Салхи: Арванхоёрдугаар сарын 12-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр, бусад хугацаанд секундэд 5-10 метр байна.
Агаарын температур: Нэмж хүйтэрч Яармаг, Сонгинын орчмоор шөнөдөө 29-34 градус, бусад хэсгээр 23-28 градус хүйтэн байх бол өдөртөө 13-18 градусын хүйтэн байх төлөвтэй байгаа юм байна.
ХӨДӨӨ ОРОН НУТАГ
Хур тунадас: Ирэх 10 хоногт ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
- Арванхоёрдугаар сарын 11-нд Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон говийн нутгийн зүүн хэсгээр, зүүн аймгуудын ихэнх нутгаар
- Арванхоёрдугаар сарын 12-нд Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн нутгийн зарим газраар
- Арванхоёрдугаар сарын 13-нд Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, Говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр
- Арванхоёрдугаар сарын 14-нд Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар
- Арванхоёрдугаар сарын 15-нд Нутгийн зүүн хагаст
- Арванхоёрдугаар сарын 17-нд Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурах юм байна.
Салхи шуурга:
- Арванхоёрдугаар сарын 11-нд Алтайн салбар уулс болон говь, тал хээрийн нутгаар
- Арванхоёрдугаар сарын 12-нд ихэнх нутгаар
- Арванхоёрдугаар сарын 13-нд нутгийн зарим газраар
- Арванхоёрдугаар сарын 14-нд Алтайн салбар уулс болон говь, тал хээрийн нутгаар
- Арванхоёрдугаар сарын 15-нд Дорнод, Дарьгангын тал нутгаар секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Арванхоёрдугаар сарын 12-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч нэмж чангарна.
- Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 41-46 градус, өдөртөө 28-33 градус хүйтэн байна.
- Томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 21-26 градус хүйтэн байна.
- Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.
- Бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градусын хүйтэн байна.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
