Баруун-Урт 2023 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. АНЭ-ийн Хүүхдийн тасгаас томуу томуу төст өвчний нөхцөл байдал болон өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг өгч байна. Учир нь аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт ихсэж, хүүхдийн тасаг нэмэлтээр 10 ор дэлгэжээ.
2023 оны 49 дэх долоо хоног буюу өнөөдрийн байдлаар АНЭ-т 241 иргэн хэвтэн эмчлүүлж байгаагаас 62 нь амьсгалын замын эмгэг, хүүхдийн тасагт 54 эмчлүүлэгч байгаагаас 50 буюу 92 хувь нь мөн тус өвчний хүндрэл болох уушгины хатгалгаа өвчнөөр хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хүнд хоёр, хүндэвтэр зургаан хүүхэд байна. Насны байдлаар авч үзвэл дийлэнх хувийг 0-5 насныхан эзэлж байна.

Томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаатай холбоотойгоор амбулаторт хүүхдийн кабинетийг нэмэгдүүлж, өдрийн эмчилгээг эхлүүлж, хүүхдийн мэргэжлийн хоёр эмч ажиллаж байна. Мөн хүүхдийн эмч нар 24 цагаар утсаар зөвлөгөө өгч байна. Томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрмэгц эрүүл мэндийн байгууллагад хандах, харин өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд эцэг эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, асаргаа сувилгааг гэрээр сайн хийж, гэрийн дэглэм сахих ёстой гэдгийг АНЭ-ийн хүүхдийн тасгийн эрхлэгч А.Ууганцэцэг анхаарууллаа.
Амбулаторийн үзлэгийн 8,3 хувь, түргэн тусламжийн дуудлагын 24 хувийг амьсгалын замын эмгэгийн тохиолдол эзэлж байна.
More Stories
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
