Бөөр шилжүүлэн суулгах үндэсний баг
Монгол улсад анх 1996 онд бөөр шилжүүлэн суулгах баг байгуулагдсан. Англи улсын иргэн проф Морис Слапак, DHL компаний захирал асан Девид Аллан нарын санхүүгийн дэмжлэгтэйгээр БНХАУ, Тайланд, Финлянд, Англи улсад багийн гишүүд болох 14 эмч, сувилагч нар бөөр шилжүүлэн суулгах мэс засалд суралцсан.БНСУ-ын KOICA олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр 250000 америк долларын үнэ бүхий эд нийцлийн болон дархлаа дарангуйлах эмийн тун үздэг лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлсэн.
Одоогийн байдлаар 136 хүнд бөөр шилжүүлэн суулгах хагалгааг хийсэн байна. Үүнээс 12-г нь цогцосны донороос бөөр шилжүүлэн суулгасан. Харин 2016 оны шинэ жилийн дараа 2 цогцосны донороос 4 бөөр, нэг элэг шилжүүлэн суулгасан байна.

Элэг шилжүүлэн суулгах үндэсний баг
БНСУ-ын Асан төвтэй хамтын ажиллагаа. 2009 оноос БНСУ-ын Сөүл хотын АСАН төвийн элэг шилжүүлэн суулгах багтай хамтран ажиллаж, профессор S.G.Lee болон түүний багийнхантай Монгол улсын элэг шилжүүлэн суулгах баг нь 2011 оны 9 сард анх удаа амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хамтарч амжилттай хийж гүйцэтгэсэн. Одоогоор нийт 36 үйлчлүүлэгчид амьд донороос элэг шилжүүлэн суулгах эмчилгээг хийж гүйцэтгээд байна.
2007 онд Английн иргэн профессор Морис Слапакийн дэмжлэгтэйгээр багийн анхны 2 гишүүн Финлянд улсад, Герман улсад элэг шилжүүлэн суулгах мэс заслын арга техникд суралцсан.
Одоо уг баг нь нийт 30 гаруй гишүүнтэй, эдгээр гишүүд АНУ, БНСУ, Австри, Финлянд улсад урт богино хугацаагаар элэг шилжүүлэн суулгах мэс заслын арга техникт суралцсан.

Ясны чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгах үндэсний баг
Ясны чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгах баг УНТЭ-ийн Ясны чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгах баг 2010 онд байгуулагдсан. 2010 оноос БНСУ-ын Католикын их сургуулийн Гэгээн Мари-ийн эмнэлэг дээр 1-3 сарын хугацаатайгаар эмч, сувилагч, инженер зэрэг давхардсан тоогоор 25 хүн Ясны чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээний арга техникт суралцсан байна.
2014 онд анхны тохиолдол амжилттай болсон бөгөөд 2016 онд 4 дэх тохиолдлыг УНТЭ-ийн эмч нар бие даан амжилттай хийсэн билээ.


More Stories
Үе тэнгийнхээ нүдийг сохолсон өсвөр насны хүүд 4 жилийн хорих ял оноолоо
Сургуулийнхаа хөл бөмбөгийн талбайд үе тэнгийнхээ хүүхдийг цохиж, эрүүл мэндэд нь нөхөж баршгүй хүнд хохирол учруулсан өсвөр насны шүүгдэгч Б-д...
С.Сэрчмаа: УБ паласын хамгийн сүүлчийн тоглолтыг хийсэндээ тун ч баяртай байгаа
МУСТА, поп дива, хайрын дууч С.Сэрчмаатай ярилцлаа. Хамгийн сүүлд тэрээр дуучин Т.Цогсогмаатай "Дурсамж дүүрэн улирал" дуугаа хамтарч дуулан дүрсжүүлжээ. -Дуучин...
“Эрдэнэс Тавантолгой” ХК 62.3 сая ам.доллар буюу 1.22 сая тонн нүүрс арилжжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК энэ оны наймдугаар сарын 13-ны өдөр гурван удаагийн арилжаагаар нийт 595.2 мянган тонн нүүрсийг 43.8 сая ам.доллараар...
Нүүрсний экспортын тээврийг хоёр дахин нэмэгдүүлжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний экспорт, гарцыг нэмэгдүүлэх, салбар хоорондын уялдааг сайжруулах арга хэмжээг богино хугацаанд авч хэрэгжүүлсний үр дүнд сүүлийн...
Монголын нүүрсний биржийн арилжаа 14 сарын дээд түвшиндээ хүрч сэргэжээ
БНХАУ-ын коксжих нүүрсний зах зээл сүүлийн долоо хоногуудад харьцангуй дээрдэж, ялангуяа долоодугаар сард коксжих нүүрсний үнэ "V" хэлбэрээр эрс сэргээд...
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрсний экспорт идэвхижиж эхэллээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2025 оны эхний 7 сарын нүүрс экспортын өдрийн дундаж тоо 612 тээврийн хэрэгсэл байсан бол 2025 оны...