МУИС-ийн харьяа Байгаль-Эх лицей сургуулийн багш нараас Хүний эрхийн Комисст талархлын захидал ирүүлжээ. Тус захидалдаа “Өнөөгийн энэ нийгэмд ажиллаж амьдарч байгаа жирийн багш нарын эрх ашиг янз бүрийн байдлаар зөрчигдсөөр байна. Ийм нөхцөл байдалд орсон бидний хэдэн багш нар өөрийн болоод сургууль хамт олныхоо нэрийг гарган байж бүтэн нэг жилийн турш маш олон байгууллагын хаалгыг татаж асуудлаа шийдүүлэхийг оролдсон боловч бүр ч их дарамтанд орох болсон. Харин та бүхэн бидний цөхрөөд байсан итгэлд гал хайрлаж, бидний хүн ёсны эрх ашгийг хамгаалахын төлөө хичээл зүтгэл, сэтгэл гарган ажиллаж, үнэн худлыг ялган салгаж өгсөн нь бидний багш нар төдийгүй бидний гэр бүлд баяр баясгалан, цаашдын ажил амьдралд маань маш их урам зориг авч ирлээ. Бидний адил нөхцөл байдалд орсон хүн ардынхаа төлөө гэсэн та бүхний үйлсэд өндөр амжилт хүсэж улам улам олон олон хүмүүст аз жаргалтай, тайван амьдрах эрх боломжийг олгоорой гэж чин сэтгэлээсээ ерөөе.Та бүхний итгэл хайрласан багш нараас” гэжээ.
Байгаль-Эх лицей сургуулийн нэр бүхий багш, сурагчдын эцэг эхийн төлөөллийн зүгээс “хүүхдүүдийн сурч боловсрох эрх, багш ажилтнуудын хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байгаа тухай болон тус сургуулийн удирдлага, багш, ажилтнуудын зан харилцаа, ёс зүйн зөрчлийн талаар” Комисст 2017 оны 5 дугаар сард гомдол гаргасан юм.
Гомдлын дагуу тус 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Комиссоос хяналт шалгалт хийхэд тус сургуулийн удирдлага багш, ажилтнуудтай ёс зүйгүй харьцдаг үндэслэлгүйгээр цалин урамшууллаас хасах, ялгаварлан гадуурхах үйлдэл гаргасан нь тогтоогджээ. Шалгалтаар илэрсэн хүний эрхийн зөрчлийг арилгуулах, хөдөлмөрийн харилцаанд багш, ажилтнуудыг ялгаварлан гадуурхах, ажлын байрны дарамт үзүүлж буй асуудлыг таслан зогсоох, цаашид энэ төрлийн зөрчлийг гаргахгүй байхад анхаарч ажиллах, зөрчил гаргасан этгээдэд холбогдох арга хэмжээ авхуулахаар Комиссын гишүүний шаардлагыг МУИС-ийн захирал Я.Төмөрбаатарт 6 дугаар сарын 27-нд хүргүүлсэн байна.
МУИС-ийн дэд захирал Б.Очирхуяг Комисст ирүүлсэн хариу албан бичигтээ ”Багш, ажилтнууд ээлжийн амралттай байгаа тул 2017 оны 8 дугаар сарын 28-аас хойш шаардлагын дагуу тодорхой арга хэмжээ авч, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу хариу мэдэгдэнэ гэдгээ илэрхийлсэн байна.
Г.Гэрлээ
More Stories
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж байна
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж “Мөрөн” олон улсын нисэх буудал нь иргэний...
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 02-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байгалийн хийн хоолой барих төслийн...
Улс тунхагласны баярын барилдааны түрүү бөхий бай 10 сая төгрөг
Маргааш буюу энэ сарын 26-нд Монгол Бөхийн Өргөөнд болох хүчит 128 бөхийн барилдаанд зодоглохоор улсын цолтой 35 бөх бүртгүүлжээ. Тодруулбал...
Өмнөд Солонгост цалинг нь олгохоос татгалзсан ажил олгогчийнхоо аминд хүрсэн хэрэг гарчээ
Уг хэрэг энэ сарын 11-ны өдөр гарчээ. Өмнөд Солонгосын Сосанд байрлах нэгэн кимбабны газар ажиллаж байсан эр захирлаасаа цалингаа авахыг хүсэхэд...
“Рутан” ХХК-ийн гаргасан зөрчлийг арилгуулна
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр дулааны 2А магистраль, 2ф350 мм-ийн голчтой 0,95 хос.км шугамыг 2ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажлыг...
“Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх замыг хааж, шинэчилнэ
ХУД-ийн 23 дугаар хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг...