Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-д биологи, математик, хими, нийгэм судлалд 650-иас дээш оноо авч, ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуульд малын эмч мэргэжлээр элсэх 50 хүртэлх оюутанд эхний хичээлийн жилд 100 хувийн сургалтын тэтгэлгийг жил бүр олгохоор болжээ.
Энэхүү боломжийг Мал эмнэлгийг дэмжих сан, Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал эмнэлгийн сургууль хамтран олгож буй аж. Мал эмнэлгийн салбарт ажиллах боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх зорилгоор дээрх арга хэмжээг авахаар болжээ.
Мөн тэтгэлэгт хамрагдсан шинэ элсэгчид тус сангийн шаардлагыг хангасан тохиолдолд таван жилийн турш зуун хувь хүртэлх сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамрагдах боломжтойгоос гадна 2 – 5-р ангийн бусад оюутнуудад ч ирэх оноос эхлэн уг тэтгэлэгт хамрагдах боломж нээгдэх юм байна.
Тэтгэлэгт хөтөлбөрийг Монгол Улсад шинжлэх ухааны үндэслэлтэй мал эмнэлэг үүсэж хөгжсний 100 жилийн ойгоор эхлүүлж байгаа нь дараагийн шинэ зууны мал эмнэлэг, малын эмч нарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах чухал арга хэмжээ болно гэж үзэж байна.
More Stories
Үндэсний их баяр наадмын өмнө Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Монгол түмэндээ сайн мэдээ дуулгая
Монголчууд Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргалаа. 1-рт, Манай Засгийн газар байгуулагдсан даруйдаа Оюутолгой төслийн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллар буюу...
“ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХХК-ИЙН АСРААР ЗОЧЛОН МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ТАНИЛЦААРАЙ
“Зам, тээврийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг” 2026.06.15,16,17-ны өдрүүдэд Сүхбаатарын талбай дээр зохион байгуулагдаж байна. “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК нь...
Дундговь аймаг дахь “Мандалговь” нисэх буудалд “КОД-4” буюу барилга байгууламжид гарсан гал түймрийн нөхцөлийн тактик сургалт зохион байгууллаа
Дундговь аймаг дахь "Мандалговь" нисэх буудал Иргэний нисэхийн аюулгүй хамгаалалтын сургалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, мөн онцгой нөхцөл байдлын үед байгууллагын...
“АЛДАРТ ЭХ” ОДОНТОЙ 33 АЖИЛТАНДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖЭЭ
“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Нисэхийн аюулгүйн хамгаалалтын газар, Нисэхийн аюулгүй байдал хамгаалалтын албанаас “Алдарт эх” одонтой 33 ажилтандаа хүндэтгэл...
ICAO-ААС БОЛОВСРУУЛСАН 2026–2050 ОНЫ СТРАТЕГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-аас боловсруулсан 2026–2050 оны Стратегийн төлөвлөгөө энэ оноос хэрэгжиж эхлэн дэлхийн иргэний нисэхийн салбарын урт...
