Баянзүрх дүүргийн санаачилсан төслүүд улс, нийслэлийн хэмжээнд жишиг болон хэрэгжиж байна. Баянзүрх дүүргээс 2022 онд санаачлан хэрэгжүүлсэн томоохон төслийн нэг бол “Бидний гудамж” төсөл. Яагаад томоохон гэж нэрлэх болсон гэхээр дүүрэг орон нутгийн хувьд аж ахуйн ажилтай л зууралдана уу гэхээс төсөв, хөрөнгө зарж гоё тохижилт хийх боломж хомс. Гэхдээ манай дүүргийн удирдлагын багаас “Ер нь яагаад гэр хорооллын иргэд хашаанаасаа гараад сайхан тохижилттой талбай, гудамжтай байж болохгүй юм” гээд төслийг хэрэгжүүлэхээр болж 9-р хороо Шархад орчимд 10 жилийн турш хогийн жалга байсан, хүн битгий хэл нохой ч явахааргүй хэсгийг сонгож автомашингүй, бүх насныхан амарч зугаалах боломжтой “Бидний гудамж” төслийг хэрэгжүүлсэн. Төсөл ч үр дүнгээ өгч өнөөдөр 9,17,34-р хорооны иргэд, залуусын хэдийнээ очих дуртай газар болсжээ. Дулааны улирал тэнд хүүхдүүд шаагилдаж, залуус спортоор хичээллэж, ахмадууд хашаа хороогоо янзалж, мод тарьж, гэр хороололд байгаа “БИДНИЙ ГУДАМЖ”-аа тордож байна. Цаашлаад энэ төслийг бусад дүүргүүд, аймгууд хүртэл хэрэгжүүлж жишиг болгож автомаштнгүйч, ээлтэй гудамжийг бий болгоод эхэлжээ. Байгаа цаг үедээ түүхийг бүтээж, хийвэл хийсэн шиг хий гэдэг шиг манай дүүргээс ээлтэй орчныг бүрдүүлэхийн тулд гаргасан 3Х3, “Бидний гудамж”, орц гарц чөлөөлөлт, гарааш буулгаж тохижилтын ажлууд нийслэл, улс, дүүргүүдийн хэмжээнд жишиг болж, ажил хэрэг болж байгаад дүүргийн удирдлагуудын зүгээс дэмжиж, талархалтай хандаж байна.
More Stories
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
