УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн “ДЭМЖЬЕ” ажлын хүрээнд эхлүүлсэн Гачууртын эцсээс Гялалзахын Энгэр хүртэлх 4,7 км авто зам өнөөдөр ашиглалтад орлоо. 20 дугаар хорооны иргэдээс ирүүлж буй санал хүсэлт дунд жин дардаг асуудлын нэг байсан бөгөөд амлалт хэрэгжиж зорчих хөдөлгөөнөө нээлээ. Нийт 7м өргөнтэй, дугуйн болон явган хүний зам, гэрэлтүүлгийг цогцоор нь хийж гүйцэтгэсэн. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, 20 дугаар хорооны Засаг дарга Ц.Гомбосүрэн болон холбогдох албаныхан оролцлоо.

Цаашид автобусны эцсийн буудлыг өөрчилж иргэдээ ая тухтай амьдрах нөхцөлөөр хангаж ажиллана гэдгийг тэрээр онцолсон гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Д.Отгонжаргалыг Нийслэлийн нийтийн тээврийн газрын даргаар томилжээ
Next post “Мал эмнэлгийн төхөөрөмжүүдийг зөв ашиглаж, үр дүн гаргахад шинжээчийн ур чадвар чухал”