Хан Алтай ресурс ХХК-ийн 2022-2023 оны аймгийн Засаг дарга болон Есөнбулаг сумын Засаг даргатай байгуулсан нийгмийн хариуцлагын гэрээ, орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн тайлантай танилцаж, үр дүнг хэлэлцлээ.

Тус хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын дарга Д.Даваадорж, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Эрдэнэбат, “Хан Алтай” ресурс ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Батпүрэв нар болон Есөнбулаг сум, холбогдох байгууллагын удирдлагууд оролцлоо.

Уулзалт, хэлэлцүүлгийн үеэр Хан Алтай ХХК-ийн зүгээс аймаг сумын Засаг даргатай байгуулсан нийгмийн хариуцлагын гэрээний дагуу Хан Алтайн төслийг хуулийн хүрээнд үйл ажиллагааг хэвийн явуулахад нутгийн захиргааны удирдлагын байгуулагын дэмжлэг оролцоо чухал гэдгийг дурьдаж, уурхайн ажиллагааг хэвийн явуулах нөхцөл боломжоор ханган хамтран ажилласан аймаг, сумын Засаг даргын тамгын газарт талархлаа илэрхийлсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Хилийн автозамын боомтууд энэ сарын 22-24-нд амарч байна
Next post Алдуул малыг эрх бүхий этгээдэд мэдэгдэхгүй захиран зарцуулбал хулгай гэж үзнэ