АН сая нэг юм дотооддоо учраа олж Л.Гантөмөрийг албан ёсны даргаар хүлээн авч, ирэх сонгуульд оролцохоор нэгдэж эхэлсэн талаар ойрын нөхдүүд ярих болж. Ямартаа ч өөрсдөөс нь өөр хэн ч байхгүй мэт дураараа аашилж байсан эрх баригч намынханд ихээхэн ажил удаж байж арай гэж хэлэлцээрт хүрч нэг тийшээ харсан АН-ынхан одоогийн эрх баригчдын хэтийдсэн “пиар”, сөрөг хүчнийхээ намын удирдлагыг онилсон нүүр, нүдгүй сохор дайралтын эсрэг АН-ын гишүүд дахин нэгдэж, нягтарч эхэлсэн нь маш олзуурхууштай үйлдэл мөн байж таарна. Эх сурвалж, “АН-ын “МонДе” фракц өнгөрсөн бямба гарагт “Гүн Галуутай”-д цуглаж, 2024 оны сонгуулийнхаа стратегийг ярилцсан. Ингэснээр Л.Гантөмөрийг намын даргаас огцруулах тухай дэл сул яриаг нэг мөсөн хааж, намын даргатайгаа нэг баг болж, дэмжиж ажиллахаар болцгоосон. “МонДе” фракцид АН-ын энэ цаг үеийн нүүр царай болсон голлох лидерүүд буюу УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, хуульч Г.Эрдэнбат, эдийн засагч Р.Даваадорж, Нийслэлийн АЗХ-ны тэргүүн н.Өлзийбаяр нар багтдаг, ҮБХ дотроо нэлээд томд орох фракци” гэдэг мэдээллийг өгсөн юм. Түүнчлэн “Гүн Галуутай”-д болсон энэ уулзалтын дараа АН-ын “Нэг Монгол” хөдөлгөөнийнхөн бас “Асем Вилла”-д цуглан хуралдаж, Л.Гантөмөрийг намын даргаа хэмээн дэмжиж, нэг баг болж ажиллахаар тогтсон гэнэ. Хамгийн гол нь Л.Гантөмөр рүү чиглүүлсэн эрх баригч намын зорилтот пиар зорилгодоо хүрэлгүй унаж, эсрэгээрээ тус тусдаа үйл ажиллагаа явуулж ирсэн АН-ын фракциудыг эргүүлэн нэгтгэж эхэлсэнийг ийнхүү харуулж байна хэмээн их сурвалжийн өнцөг содон байв!!! Магадгүй өмнө нэг удаа намын даргын сонгуульд ялалт байгуулсан ч С.Эрдэнээс тамгаа авч чадалгүй буцсан М.Тулгатын тэргүүлдэг “Од” фракци, Да.Ганболд, Б.Гарамгайбаатар нарын МҮДН, УИХ-ын гишүүн Д.Ганбатын “Хийморь” зэрэг АН дотор хүч, нөлөөтэй байгаа фракциуд бүгд ирэх 2024 оны сонгуулийг кампанит ажлыг Л.Гантөмөр удирдах ёстой гэдэг дээр санал нэгдсэн нь их мөнгө, их хүчийн эсрэг нэгдэж гарцаа зөв нээж зүтгэж чадваас ирэх 2024 оны Их хурлын сонгуульд иргэдийн итгэлийг ихээр авч чадах боломж гэдэгтэй санал зөрөх хүнгүй байгаагийнх биз. Ямартай ч 2020 оны УИХ-ын сонгуулиас хойш сөрөг нам буюу МАН-ын хамаарал бүхий ханцуй суйлсан наймаанд нидрүүлж, албан ёсны даргагүй АН ийнхүү сэргэхийн эхлэл тавигдаж. Мэдээж хожуу ч гэсэн ухаарал хамгийн чухал. Харин ухаарлаа урвалтаар солихгүй нэгдэж чадвал өнөө цагийн АН-д эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах багийн хүч бий хэмээн монголчууд итгэхийн хүсч буй. Тиймээ, АН-д өнөөдөр эвлэрэл хэрэгтэй болохоос эвдрэл хэрэггүй. АН-ын эвдрэл МАН-д ашигтай болохоос маниуст ашиггүй. Тиймээс нэгэн цагт эвлэж байсан шигээ энэ цагт нэгдэх нь өнөөдрийн АН-д маш чухал. Тэднийг нэгдэж чадвал эргэлзээ үгүй монголчууд нэгдэх нь дамжиггүй…
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
