Чөлөөт бөхийн холбооны талаар Чөлөөт бөхийн Дэлхийн аварга П.Орхон, Т.Тулга нар мэдээлэл хийлээ.
П.ОРХОН:
- Өнөөдөр Улсын аварга болсон тамирчдаа төлөөлж ирлээ. Өнгөрсөн хугацаанд манай тамирчид Чөлөөт бөхийн холбоог шинэчлэгдэх байх гэсэн хүлээлттэй байсан. Гэтэл ямар ч өөрчлөлт гарсангүй. Учир нь Монголын Чөлөөт бөхийн холбооны удирдлагууд ажлаа хийж чадахгүй байна. Бараа сүр нь харагддаггүй Ерөнхийлөгчөө сольмоор байна. Ганц хийсэн ажил нь мэргэжлийн зөвлөл байгуулсан. Гэвч энэ зөвлөл нь мэргэжлийн гэх боловч мэргэжлийн бусаар ажилдаа хандаж байна.
- Хамгийн наад зах нь Чөлөөт бөхийн холбооныхон тамирчдынхаа визний асуудлыг шийдэж чаддаггүй. Визний мөнгөө төлчихсөн байхад нь хүртэл цагийг авч чаддаггүй. Дээр нь маш хүйтэн заланд тэмцээнээ зохион байгуулдаг. Өсвөр, залуучуудын улсын аварга болсон тамирчдад шагналын мөнгөө өгөлгүй хэдэн жилийн нүүр үзэж байна.
- Өнгөрсөн жил Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголдоо зохион байгуулах урилга хүлээж авсан. Гэтэл холбооноос ямар ч мэдээлэл өгдөггүй. Чөлөөт бөхийн холбооны санхүү, хөрөнгө ил тод биш. Одоогоор Чөлөөт бөхийн холбоо 1,4 тэрбум төгрөгийн өртэй. Шинэ ТУЗ-ийн ирсэн гишүүд энэ өрнөөс айгаад гараад явчихдаг. Зарим хүмүүс энэ өрнөөс нь болж, бидэнд туслахаас татгалздаг болсон.
- Тамирчид нэрэмжит тэмцээнд оролцохдоо өөрийн зардлаар явдаг. Сүүлийн үед тамирчид Дэлхийн аваргад орохдоо хүртэл нутгийнхаа хүмүүсээс мөнгө гуйж байна. Чөлөөт бөхийн холбоо энэ тал дээр санаа тавихаа байсан, нүдээ аниад өнгөрөөдөг болсон.
- Чөлөөт бөхийн холбооноос зохион байгуулдаг тэмцээн Олон улсын тэмцээнүүдтэй уялддаггүй, давхцдаг. Дэлхийн бөхийн календарь гэж байдаг. Тэр төлөвлөгөөтэй манай холбоо дандаа зөрж тэмцээнээ зохион байгуулдаг.
- Манай тамирчид олон улсын тэмцээнүүдэд дандаа эмчгүй явдаг болсон.
- Нэг тэмцээнд оролцоход доод тал нь 5-6 сая төгрөг болдог. Үүнийг холбооноос анхаарах шаардлагатай. Зардал, санхүүжилтийн асуудлаас болоод тэмцээндээ орж чадахгүй байдалд орсон. Олон улсаас амжилт гаргалаа гэхэд шагналыг нь Чөлөөт бөхийн холбооноос өрөндөө суутгаад авчихдаг. Энэ асуудлыг асуухаар нэг нэг рүүгээ чихээд алга болчихдог.
- Чөлөөт бөхийн Дэлхийн аварга Т.Тулга“Хамгийн гол нь Чөлөөт бөхийн холбоог үндсээр нь өөрчлөх шаардлагатай. Дэлхийн бөхийн календарь гэж байдаг. Тэр төлөвлөгөөтэй манай холбоо дандаа зөрж тэмцээнээ зохион байгуулдаг. Тэмцээн уралдааны зардал мөнгийг байнга хувиасаа гаргана. Тэр болгонд мөнгө гаргаад байж чадахгүй шүү дээ.
- Бид нэг тэмцээнд оролцоход доод тал нь 5-6 сая төгрөг болдог. Үүнийг холбооноос анхаарах шаардлагатай. Зардал, санхүүжилтийн асуудлаас болоод тэмцээндээ орж чадахгүй байдалд орсон.
- Олон улсаас амжилт гаргалаа гэхэд Чөлөөт бөхийн холбооноос өрөнд өө суутгаад авчихдаг. Энэ асуудлыг асуухаар нэг нэг рүүгээ чихээд алга болчихдог. Монголын чөлөөт бөхийн ялзарсан асуудлыг шийдэх хэрэгтэй байна ” гэсэн юм.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
