Алга болсон иргэнийг БНХАУ-ын Бээжин хотоос олж, эх оронд нь авчирчээ.
Тодруулбал, цагдаагийн байгууллагад 2023 оны гуравдугаар сарын 05-ны өдөр иргэн “Т”-ээс “Миний дүү 51 настай Т /эм/ нь оршин суух газраасаа сураггүй алга болсон” гэх гомдол, мэдээлэл гаргаж Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсан байна.
Эрэн сурвалжлах ажиллагааны явцад иргэн “Т” нь Монгол Улсын хилээр БНХАУ-ын нутаг дэвсгэрт зорчсон нөхцөл байдал тогтоогджээ. Улмаар Эрүүгийн цагдаагийн албанаас Дорноговь аймгийн цагдаагийн газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот хооронд 2013 онд байгуулсан “Харилцан ойлголцлын санамж бичиг”, мөн Монгол Улсын ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн алба, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Нийгмийг Аюулаас Хамгаалах Тэнхим хооронд 2017 онд “Гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр байгуулсан санамж бичиг”-үүдийн хүрээнд Гадаад харилцааны яамны Kонсулын газар, ЦЕГ-ын Интерполын Үндэсний Төв Товчооний Ажлын Албатай хамтран мэдээ, мэдээлэл солилцоо хамтран ажиллаж эрэн сурвалжилж байсан иргэнийг Бээжин хотоос олж тогтоон эх оронд нь авчрах ажиллагааг зохион байгуулж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.
Эх сурвалж: ЦЕГ
More Stories
Нутгийн уугуул, ахмад судлаач Б.Батмөнх
Баруунаас зүүн тийш 30 км, хойноос урагш 8 км сунаж тогтсон, говийн тэнгэр дор хээрийн салхинд хийсч яваа хүлгийн дэл...
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгон нэмэх шийдвэр гаргажээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар...
Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг наймдугаар сарын 24-26-нд бүртгүүлсэн утасны дугаарт нь мэдэгдэнэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг өчигдрөөс E-Mongolia системээр авч эхлээд байна. Өчигдрийн 17:00 цагийн байдлаар I шатны элсэлтийн бүртгэлд нийт 39,736...
