Өнгөрсөн баасан гараг /2023.05.05/-т Засгийн газраас өргөн барьсан “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл”-ийг УИХ-аар хэлэлцэж, улс төрчид үндсэндээ завгүй, олон нийтийн анхаарал ч энэ сэдэв рүү төвлөрсөн байв.
Харин яг энэ өдөр “Нүүрсний хэрэг”-ээр шалгагдаж, цагдан хоригдож байсан “Эрдэнэс тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг суллах шийдвэр”-ийг шүүхээс чимээгүй гаргасан.
Тэгвэл өнөөдөр /2023.05.09/ болж буй Засгийн газрын ээлжит бус хурлын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “олон нийтийн хараа, хяналт суларсан үед нүүрсний хэргээр шалгагдаж буй Б.Ганхуягийг сулласан нь шүүх өөрөө зарим шүүгч нараа шүүрдэх хэрэгтэйг илтгэж байна” гэсэн утгатай мэдэгдлийг хийсэн байна.
Улмаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, дэд сайд Б.Солонго болон Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нарыг Засгийн газраас дэвшүүлсэн “Авлигатай тэмцэх 5 Ш ажиллагаа”-нд хяналт тавихыг үүрэг болгожээ.
Сонирхуулахад, өмнө нь Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/ хуралдаж, “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар нь “5 Ш ажиллагаа”-ны талаар хийсэн мэдэгдлийнхээ үеэр шүүхэд нөлөөлөхийг оролдсон гэх асуудлыг хэлэлцэж, “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах асуудал”-ыг хэлэлцсэн байж магадгүй байдаг. Товчхондоо, шүүх энэ үйлдлээрээ нь гүйцэтгэх засаглалын ажилд хөндлөнгөөс оролцохыг завдсан байж магадгүй байдаг.
Эх сурвалж: isee.mn
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
