Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлж байна.
Тэрбээр, Өнөөдрийн Засгийн газрын хуралданаар Транспэрэнси Интернэшнл байгууллагаас гаргадаг Авлигийн төсөөллийн индексийг бууруулахад ажлын хэсгээс ямар ажлууд хийж байгаа талаар мэдээлэл хийсэн. Авлигийн индексээр Монгол Улс өнгөрсөн жил 33 оноотойгоор 116 байрт жагссан. Авлигын төсөөллийн индексийг сайжруулахын тулд тухайн байгууллагаас зөвлөмж өгсөн. Үүнд
Байгалийн баялгийн хуваарилалтыг шийдэхдээ ил тод болгох
Төрийн албан хаагчид нийтийн ашиг сонирхолоос илүүтэй хувийн ашиг сонирхолоо чухалчилж ажиллах хандлагаа өөрчлөх
Бүх шатанд ил тод байдлыг нэвтрүүлэх
Төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах
Гадаадын зээл тусламжтай холбоотой мэдээллийг олон нийтэд тайлагнах.
Үүнтэй холбогдуулан бид Шүгэл үлээгчийн хуулийн төсөл, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хуулийн төсөл, Төрийн худалдан авалтын тухай хуулийн төсөл зэргийг УИХ-д өргөн барьсан.
Тус байгууллагаас өгч буй зөвлөмж, шалгуур үзүүлэлтүүдийг хангавал манай эдийн засаг эрүүлжих, цаашлаад гадаадын хөрөнгө оруулалтын урсгал нэмэгдэх боломжтой.
Цаашид энэ мэтчилэн ажиллахын тулд үндэсний 2030 гэсэн шинэ стратеги боловсруулна. Энэ чиглэлээр ажиллаж байгаа талаар Засгийн газарт тайлагнасан.
More Stories
Нэгдүгээр хорооллын арын авто замыг өнөөдөр орой 23:00 цагаас хаана
Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хорооллын гудамжны авто зам, UB Vista хотхоноос Номун сургууль хүртэлх авто замыг хоёр хэсэгт...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн багш, хамт олонтой уулзлаа. Ерөнхийлөгч, улс орны хөгжил дэвшлийн үндэс,...
Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн дүүргүүдийн иргэдтэй хийж байгаа уулзалт үргэлжилсээр байна. Тэрбээр өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзлаа. Сонгинохайрхан дүүрэг...
Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 6-д-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...
Хамтран амьдрагчаа хөнөөж, цогцосыг нуусан байжээ
57 настай эрэгтэй хамтран амьдрагч 36 настай эмэгтэйн амь насыг хохироож, цогцсыг булж нуусан хэргийг илрүүллээ. Өнгөрөгч 2025 оны 05...
МАН: Гишүүн бүрийн оролцоог хангасан ENAM 3.0 платформыг хэрэглээнд нэвтрүүллээ
Монгол Ардын намын гишүүд, дэмжигчид хаанаас ч холбогдож санал хүсэлтээ илгээх, оролцох, түүнийгээ үнэлүүлэх, үр дүнд хүргэх боломжтой гишүүн төвтэй...
