Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар +30 градусыг давж халах тул хуурайшилт болон наршилтаас сэрэмжтэй байхыг Эрүүл мэндийн яамнаа  сэрэмжлүүлж байна.
Эдгээр өдрүүдэд ихэнх нутгаар 3-5 хоног үргэлжлэн 30 градусыг даван халж, хурц нартай байх тул  бага насны хүүхэд болон хууч өвчтэй, жирэмсэн, ахмад настан, зүрх судасны өвчтэй хүмүүс наршилтаас хамгаалах урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эрүүл мэнддээ анхаарууллаа.Наранд цохиулахад бие суларч тамир тэнхээ алдах, толгой эргэж, өвдөх, биеийн халуун нэмэгдэх, цээж багтран амьсгаа цухалдах, царайны өнгө цонхийж цайх, бөөлжис хүрч, дотор муухайрах, хөлс гарах нь багасах /ихсэх/, нүүр чинэрэн улайх зэрэг шинж тэмдэг илрэх аж.

Наршсан хүнд анхны тусламж үзүүлэхдээ сэрүүхэн нам тайван газарт шилжүүлэн амраах, бүлээн шингэн уулгах, арьсны нимгэн хэсэгт хүйтэн жин тавих, иллэг хйиж, цусны эргэлт нь зогсохоос сэргийлэх хэрэгтэй.

Г.Намуун

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Саналын хуудас хүргэлтэнд нисдэг тэрэг ашиглахаар болжээ
Next post 100 САЯ ТӨГРӨГНИЙ ШАГНАЛЫН САНТАЙ УРАЛДААН ЗАРЛАГДЛАА