Хөгжлийн Банкны хэргийн гэм буруугийн шүүх хурлаар таван багц асуудлын шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн танилцуулсан юм.
Энэ талаар даргалагч шүүгч Ж.Болдбаатар уншиж, танилцуулав.
Хэргийн бодит байдлыг тогтоох болон цаг хугацааны шалгуур шинж байдлаар нь хэлэлцсэн. Хөгжлийн Банкнаас гарсан зээлийнх нь цаг хугацаагаар шүүх хуралдааны дарааллыг тогтож, хэлэлцүүлэг хийх шийдвэрийг гаргалаа.
Яллах дүгнэлтэд хоёр талын байр суурь байсан. Яллах дүгнэлтийг улсын яллагчийн санал болгосон хэмжээнд уншиж сонсох, нөгөөх нь яллах дүгнэлтийг бүтнээр нь уншуулах байр суурь бий. Шүүх бүрэлдэхүүн яллах дүгнэлтийг бүрэн уншуулах шаардлагагүй гэж үзэж байна. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтийг тогтоох хэсгийг нь уншаад явах саналыг боломжтой гэж үзсэн.
Хэргийг тусгаарлах талаар хүсэлт гаргасан. Тодруулбал, шүүгдэгч Ч.Отгочулууны өмгөөлөгч Н.Ариунболд, шүүгдэгч Н.Алтанхуягийн өмгөөлөгч Ч.Болдбаатар, шүүгдэгч Я.Батцэцэгийн өмгөөлөгч Д.Түвшинбаяр нараас холбогдох хэргээ тусгаарлуулъя гэсэн хүсэлт гаргаж байгаа. Холбогдох хэргээ тусгаарлуулах хүсэлтийг хүлээн авах боломжгүй.
Өмгөөлөгч Ч.Болдбаатар, Б.Наранцэцэг, Д.Түвшинтамир нараас хэрэгт нэр бүхий гэрчүүдийг оролцуулъя гэх агуулгаар хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн.
Бүх оролцогчоос шүүх хуралдаан үргэлжлэн явагдах цаг хугацаанд санал хэлсэн. Санал хүсэлтийг нь хүлээн авч байна. Шүүх хуралдааныг өдөрт найман цаг үргэлжлүүлэх шийдэлд хүрлээ.
More Stories
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
