Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны III хуралдаан болж байна.

Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва түгжрэлийг бууруулах зорилгоор богино хугацаанд хийж хэрэгжүүлэх боломжит арга хэмжээг танилцуулж байна. 

Тэрбээр “Улаанбаатар хотын иргэд өглөө ажилдаа явахдаа Сүхбаатар, Чингэлтэй дүүргийг голчлон зорьдог байна. Их, дээд сургуулийнхан 100 хувь Бага тойрууг чиглэн явдаг бол төрийн үйлчилгээ авах иргэд бүгд Сүхбаатар дүүргийг зорьдог. 

зураг

Энхтайваны өргөн чөлөө нийт зорчигчийн урсгалын 30.6 хувийг авч байна. Улаанбаатар хотын дөрвөн өргөн чөлөөнд шинэ эгнээ нэмж, нэгдүгээр эгнээг чөлөөлснөөр түгжрэл буурч, нийтийн тээврийг хуваарийн дагуу зорчуулах боломжтой болно. Үүнийг хэрэгжүүлэхэд 16.4 тэрбум төгрөг шаардлагатай” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Улаанбаатар болон хот орчмын бүс нутагт 404 удаа газар хөдөлжээ
Next post Хөгжлийн Банкны шүүх хуралдааныг өдөрт найман цаг явуулах шийдвэр гарчээ