УИХ-ын дарга асан З.Энхболдод хязгаарлалт, хилийн хориг тогтоох арга хэмжээ авахаар Нийслэлийн прокурорын газраас шүүхэд хандсан ч хилийн хориг тогтоох шаардлагагүй гэж үзсэн байдаг.
Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас дахин хүсэлт гаргаснаар шүүх уг асуудлыг хэлэлцэж, улмаар 1 сарын хилийн хориг тогтоожээ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг сунгах аж.
Зам тээврийн хөгжлийн /ЗТХ/ сайд асан Б.Энх-Амгаланг Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа тухай үед Ерөнхийлөгчийн Тамгын газар /ЕТГ/-ын даргаар ажиллаж байсан З.Энхболдын холбоотой гэгддэг “Страто” ХХК-д давуу байдал бий болгон “тушаал гаргасан” гэх хэрэгт буруутган яллагдагчаар татсан байдаг. Тэрбээр 2019 оны тавдугаар сарын 3 /2019.05.03/-нд “Авто замын ангилал шилжүүлэх тухай” 134 дугаартай тушаал гаргаж, Цогтцэций-Чойр чиглэлийн 407 км шороон замыг “Улсын чанартай авто зам” статустай болгож шийдвэрлэсэн гэдэг. Харин 2019 оны долдугаар сарын 1-ний өдөр “Улсын чанартай авто замыг эзэмшүүлэх тухай” 227 дугаартай тушаал гаргаж, Цогтцэций-Чойр чиглэлийн 407 км шороон замыг З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохын холбоотой гэх “Их дэлгэмэл ингүүн” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн гэдэг.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...
ШААРДЛАГА: Нийслэлийн МАН-ын удирдлагууд заль мэх хэрэглэсэн төлөөлөгчдөө хариуцлага тооцохыг шаардаж байна
Нийслэлийн МАН-ын төлөөлөгчид уулын амуудыг чөлөөлөх тухай асуудлыг хөндөж байгаа энэ үед, өөрсдийнх нь эгнээнд байгаа ёс зүйгүй, хууль бус...
2.2 тэрбум төгрөгийн “Нууц эвлэрэл”-ийг шалгуулахаар ХЗ-ийн сайд ЦЕГ-т хандлаа
Хууль зүйн сайд Б.Энхбаяр өмнөх Засгийн газрын үед байгуулагдсан 468 мянган фунт стерлингийн буюу 2.2 тэрбум орчим төгрөгийн дүнтэй “Нууц...