Орон байргүй болсон иргэдэд Монголоос илгээсэн тусламжийн гэрийг өглөө

Турк улсын Хатай хотын орон байргүй болсон иргэдэд Монгол Улсын засгийн газар, ард түмнээс илгээсэн тусламжийн гэрийг хүлээлгэн өгчээ.

Турк, Сири улсад нуранги дороос амьд үлдэгсдийг олсоор байгаа бөгөөд газар хөдлөлт болсноос хойш 48 цагийн дараа амьд үлдсэн хүмүүсийг олох боломж буурсан. Гэвч гайхамшиг тохиосоор байна.

Гамшгаас ес хоногийн дараа буюу лхагва гарагт Кахраманмараш хотын нурангиас хоёр эмэгтэйг гаргажээ. Лхагва гаргийн үүрээр 46 настай эмэгтэйг мөн нурангиас гаргаж авсан байна. Лхагва гараг гэхэд Турк, Сири улсад амиа алдагсдын тоо 41 мянга давжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *