Дэлхийн 10 том боомтын нэг Нинбо хотод тарвасны өвчин тархаж аюулын харанга дэлдсэн талаар Хятадын төвийн хэвлэлүүд дотооддоо мэдээлж эхэлснийг МОНЦАМЭ агентлаг мэдээллээ. Манай улсын тарвасны 60 гаруй хувь нь урд хөршөөс орж ирдэг билээ.
Гэтэл гэнэт тухайн бүс нутгаас “Тарвасны өвчин” хэмээх цоо шинэ тахал ийнхүү “мэндэлж” Хятад улсыг нийтээр нь сандаргав. Тарвасаар дамжин тархаж байгаа шинэ өвчний шинж тэмдэг, хор хөнөөл, шалтгаан нөхцөл, эмчилгээний талаар Хятадын эрүүл мэндийн байгууллагууд одоогоор юу ч хэлж чадахгүй байна. Тиймээс Нинбо боомтын тарвасны экспортыг түр хугацаагаар зогсоогоод байгаа юм. Тарвасны хамгийн зохистой дундаж жин дөрвөн кг орчим байх ёстой аж. Түүнээс том буюу 8-10 кг гэх мэт бидний шунан дурладаг хэт том тарвас эрүүл биш гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Мөн тарвасны ширхэглэг эдийг Монголоор “мах” гэдэг бөгөөд энэ нь жигд улаан биш, шар хөгц мэт зүйл тодорсон байвал эстрогеноор тариулсан байж болзошгүй байдаг байна. Тарвас худалдан авахдаа хэмжээнээс гадна хэлбэрийг сайтар нягтлан харахыг дээрх өгүүлэлд зөвлөжээ. Ер нь бөөрөнхий буюу эсвэл зууван бөөрөнхий тарвасны хэлбэрийг зөв хэмээн тооцдог юм байна. Хэрвээ аль нэг тал нь хэт том, голоороо хонхойсон зэрэг буруу хэлбэртэй тарвасыг худалдан авч идэхдээ болгоомжтой хандах хэрэгтэй байдаг ажээ. Нэг жилийн өмнө Хятадын Жансү мужийн Жүн-Ан хотын тариачид дөрвөлжин тарвас тарьж худалдаанд гаргасан нь тээвэрлэхэд хялбар зэрэг олон давуу талтай учраас зах зээл дээр энгийн тарваснаас 10 дахин үнэтэй борлогдож байгаа тухай мэдээ шуугиан тарьж байсныг та бүхэн санаж буй биз ээ. Одоо ч дөрвөлжин тарвас Хятадын хүнсний томоохон сүлжээ дэлгүүрүүдийн лангуун дээр заларч харагддаг.Мөн манай нэртэй хятад судлаач Д.Болдбаатар хятад шийгуаны хор холбогдлын талаар цахим сүлжээн дахь хувийн талбартаа сонирхолтой өгүүлэл бичиж байсан билээ. Уг өгүүлэлд бичсэнээр хортой шийгуа хятадад чамгүй том асуудал дэгдээгээд байгаа бөгөөд тариалагчид эрт ургацын тарвасыг зах зээлд гаргаж ахиу орлого олохын тулд фосфорын бордоо зохих хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэхийн сацуу ургаж байх явцад нь “эстроген” нэрт бодисыг ахиу тунгаар тарьчихдаг нь амт чанарт нь нөлөөлөх болсон аж. Хэтрүүлэн хэрэглэсэн фосфорын бордоо тарвасны дотор шингэж хор болон хувирахын зэрэгцээ монголоор эм гормон гэж орчуулж болмоор эстроген гэдэг бодис нь тарвасны хэмжээг богино хугацаанд томруулдаг боловч тийм шийгуаг идсэн бага насны охидын бойжилт түргэсэж хөвгүүдэд эм шинж төрх давамгайлж болох талтайг уг өгүүлэлд дурдсан байна билээ. Та хэрвээ хятад хэл гадарладаг бол ханз үсгээр бичигдсэн 有毒西瓜怎能穿越大半个中国害 хэмээх гарчгийг гүүглдээд үзээрэй. Хятад хүмүүс яагаад тарвасанд хордож өвчилж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл энд бий.
Идэж байгаад үлдээсэн шийгуа маргааш нь гашуун амттай, угаадас шиг цэхэр шүүс ялгаруулсан байвал та бүхэн Мэргэжлийн хяналтын газрыг зориорой. Мөн аагим зуны эл өдрүүдэд тарвас үгүйлэгдвэл худалдан авахынхаа өмнө гарал үүслийг нь нягтлан тодруулсны дараа сонголтоо хийгээрэй.
More Stories
Увс, Баян-Өлгий, Завхан, Баянхонгор аймагт ган болох эрсдэл дунд зэрэг байна
Ус Цаг Уур, Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэн(УЦУОСМХ)-гээс ган зуншлагатай холбоотой ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээ бэлтгэдэг. Эдгээрийг нэгтгэн...
“Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Нямаа нь 1990-ээд оны Монголын яруу найргийн шинэчлэлийг түүчээлэгчдийн багш байв”
Монгол түмнийхээ түүх, соёл, хэл бичиг, уран зохиол, өв уламжлалыг эрхэмлэн дээдэлж, судлан таниулж, түгээн дэлгэрүүлэх их үйлсэд нэгэн насны...
“Акуа Гардены хоёр блокийг нурааж болох шүүхийн шийдвэр гармагц буулгахад бэлэн”
“Акуа Гарден” хорооллын барилгыг хэзээ нураах талаар хотын дарга мэдээлэл өглөө. Хотын дарга Х.Нямбаатар "Захиргааны хэргийн шүүхэд 2024 оны зургаадугаар сарын 18-нд...
Өнгөрсөн онд 15 боомтоор бараа бүтээгдэхүүн нэвтэрчээ
Монгол Улс эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалах, гадаад валютын нөөцийг 2026 онд 10 тэрбум ам.долларт хүргэх, инфляцыг 3 хувьд хүргэх...
Соёлын өвийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй хамтран “Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн...
Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлууд
2024 оны хоёрдугаар сарын 21-ны Лхагва гарагт эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан хязгаарлалт хийж болзошгүй байршлуудыг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээллээ. ...