УИХ-ын ээлжит хуралдаан болж байна. Хуралдааны үеэр Ц.Даваасүрэн гишүүн “Эрдэнэс Таван толгой” ХХК компанийг хөрөнгийн биржид бүртгүүлэх асуудлаар үг хэллээ.
Тэрээр” Би өнөөдрийн хэлэлцэх асуудлаас биржийн тухай хуулийг дагаж гарах гэж байгаа тогтоолыг хойшлуулая гэсэн саналтай байна. Энэ тогтоол дээр ийм хоёр заалт орчихоод байгаа юм. Иргэдийн 1072 хувьцааг эргэлтэнд оруулах, “Эрдэс таван толгой” ХХК-г хөрөнгийн биржид бүртгүүлэх гээд. Энэ компани бүртгэлтэй. Одоо сая “Хөрөнгийн бирж”-г хувьчилчихлаа шүү дээ. Одоо хувьчлал явагдаж байна. Гаргаж байгаа 80 хувийг хэдэн хүн стратегийн хөрөнгө оруулагч гээд авчихаж байгаа юм шиг байна лээ. За ингээд хөрөнгийн биржийг хэдэн хүнд авч. Дээр нь уул уурхайн биржийн хууль гэж гаргаад, уул уурхайн асуудлыг нэгтгээд авчихаж байгаа юм. Одоо юу хүсэж байна гэхээр “Таван толгой”-г хувьчилж авахыг хүсэж байгаа байхгүй юу. Харин эдийн засгийн байнгын хорооны гишүүдэд баярлалаа. Тэр “Эрдэнэс таван толгойг хурлаас авч хаясан юм шиг байна лээ. Монголын экспортын 50 хувийг оруулж байгаа компанийг нэг хоёр гэр бүл авч болохгүй шүү дээ, яагаад ч байж болохгүй зүйл. Ийм хоёр асуудлыг шийдэх ёстой. Та бүхэн одоо ой санамж байгаа бол санаж байна уу үгүй юу. Энэ компани чинь ноогдол ашиг 2018,2019 онд гарсан. Иргэдэд 700 тэрбум төгрөг очих ёстой байсан. Тэр 700 тэрбум төгрөгийн иргэдээсээ асуухгүй хаашаа хийсэн. Урьд талын төмөр замруу хийсэн байхгүй юу. Хэрвээ 1072 хувьцааг хөдөлгөөнд оруулая гэсэн бол тэр төмөр замд орсон хувьцааг шийдэх ёстой шүү дээ. 700 тэрбумыг нь өгөхгүй төмөр замруу нь хийчихээд одоо тэрийг нь хувьчлах гээд сууж байх юм. 1072 биш ээ. 2016 оны сонгуулийн өмнөхөн 300-г иргэдэд тараасныг санаж байна уу үгүй юу. Манайхан ерөөсөө юм уншихгүй байна.
Юм хэлэхээр л попороод бай гэх юм. 2016 оны 300-г нь мөнгөжүүлсэн. Ихэнх ядуу иргэд авсан. Одоо эргэлтэнд оруулах юм бол ядуу иргэд бүгдийг нь зараад л дуусна. Ядуу орлого багатай байсан иргэд 2016 онд мөнгөжүүлчихсэн байх. Тэд нарынх бол 772 хувьцаа л байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ бүх тооцоог хийх хэрэгтэй. Ноогдол ашиг нь хаачсан юм. Хэд нь 772 хувьцаатай байгаа юм. Тэр 300-г төлж хэн авчихсан юм. Хувь хүн авчихсан юм уу. Төр авчихсан юм уу. “Эрдэнэс таван толгой” яг юу болчихоод байгаа гэдгийг шийдэж байж хувьчлалын тухай менежментийн тухай ярилцах хэрэгтэй. Тийм учраас бид тогтоолоор тус компаний менежментийг сайжруулах эрхийг л Засгийн газарт өгөх хэрэгтэй. Тэр хүнд үед хүүхдийн мөнгийг хэн төлсөн юм. Эрдэнэс таван толгой ХХК. Түлшний мөнгөний 70 хувийг хэн төлсөн юм. Эрдэнэс таван толгой ХХК. Гэрэл цахилгааны төлбөрийг хэн төлсөн юм. Эрдэнэс таван толгой ХХК. Энэ төрийн компаниуд чинь төлсөн байна шүү дээ. Ачааны хүндийг үүрсэн байна шүү дээ. Ковидын үед ард иргэдийн зовлонг хэн хуваалцсан юм. Хуваалцсан компани байхгүй шүү дээ. Тийм учраас адаглаад иргэддээ энэ компанийг үлдээе. Сонгуулиар та нар жинхэнэ попордог биз дээ” гэлээ.
More Stories
Улаанбаатар марафон бүртгэл тавдугаар сарын 1-нд хаагдана
"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд Д.Сүхбаатарын талбайгаас тусгай ангиллын 500 метрийн гүйлтээр эхэлнэ. Оролцогчдыг www.ulaanbaatar.marathon.mn цахим...
УИХ-ын Төсвийн байнгын хороо Туулын хурдны замын ажлын хэсэг байгуулахыг дэмжсэнгүй
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Туулын хурдны замын төсөвт өртөг, ТЭЗҮ болон эдийн засгийн үр өгөөжийг судлах ажлын хэсэг байгуулах...
Авто засварын газрын Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрчээ
Бүгд найрамдах социалист Вьетнам улсаас Монгол Улсад хөдөлмөр эрхлэхээр ирж, авто засварын газарт ажиллаж байсан Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
