Уулзалтаар Газар болон үл хөдлөх хөрөнгийн хаягжуулалт, түүний цахим системийг хэрэглээнд нэвтрүүлэхэд тулгамдаж буй асуудал, төрийн байгууллагуудын мэдээллийг нэгтгэж солилцох үйл явцыг түргэн шуурхай гүйцэтгэх, төрийн байгууллагуудын мэдээллийн давхцалыг арилгах асуудлуудыг авч хэлэлцлээ.
Хаягийн нэгдсэн систем хэрэглээнд нэвтэрвэл төрийн үйлчилгээг нэгдсэн бодлого, хүртээмжтэй, шуурхай хүргэх нөхцөл бүрдэхээс гадна улсын хэмжээнд хаягжуулалтын ажил нэгдсэн зохион байгуулалттай эмх цэгцтэй болж, төрийн болон бизнесийн үйлчилгээнд учирч байсан хүндрэлүүд шийдэгдэх юм.
Өнөөгийн байдлаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас Хаягийн мэдээллийн санд нийт 1,081186 нэгж талбар, 689895 барилга байгууламж, 49826 гудамжны өгөгдлийг оруулаад байна. Мөн хот суурин газрын 650489 нэгж талбар, 283995 барилгыг хаягжуулж, малчдын өвөлжөө, хаваржаа, газар тариалангийн зориулалтаар ашиглаж байгаа нийт 206511 нэгж талбарт газар усны нэрийн дагуу шинээр хаяг олгоод байгаа юм. Энэхүү хаягийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлж, ашиглах чиглэлд бүхий л талуудын оролцоог хангасан ажлын хэсэг байгуулж, хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тогтлоо.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
