1,072 хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ны үүдэнд цаг үеийн асуудалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ.
1,072 хувьцаа эзэмшигч иргэн Ц.Бээжин “Хувьцаа эзэмшигч иргэд төлөөлөн удирдах зөвлөлөөс бүх шийдвэрүүдийг бичгээр гаргуулан авах эрхтэй гэх хуулийн заалтыг үндэслэж, нүүрсний хулгайтай холбоотой 21 офтэйк гэрээг байгуулах зөвшөөрөл олгосон төлөөлөн удирдах зөвлөлийн бүх шийдвэрүүдийг бичгээр гаргуулан авах шаардлагыг ЭТТ компанийн бүрэн эрхт төлөөлөгч Ганбатад тавьж байна.
Компанийн тухай хуульд компанийн өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэтгэх удирдлагын баг хариуцан ажиллаж болно. Хоёрт, хувь хүн хариуцан ажиллаж болно гэж заасан.
Тэгвэл ЭТТ компани төрийн 85%, гурван сая иргэний 15% хэмээх хосолмол өмчлөлийн компани учраас компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдах гүйцэтгэх удирдлагын багийг багийн бүтцээр ажиллуулах шийдвэрийг өнөөдөртөө багтаан гаргахыг Засгийн газарт шаардаж байна. Гүйцэтгэх удирдлагын багт гурван сая гаруй иргэний хувьцаа эзэмшигчийг төлөөлж ажиллах чадвартай, мэдлэгтэй, сэтгэлтэй иргэдийг урьж байна. Компани дээрээ ирж, өмчийнхөө төлөө ажиллахыг уриалж байна.
Өнөөдөртөө багтаан ЭТТ компанийн гүйцэтгэх удирдлагын багийг томилох хэлэлцээрт орцгооё. Мөн “1,072 хувьцаа мэдээллийн төв”-ийг төв штабаа болгож ажиллана.
Мөн энэ бүх ажлыг эм журамтай явуулах үүднээс 1,072 хувьцаа эзэмшигч н.Гэрэлчулуун, Ч.Бээжин, Д.Энхсайхан, н.Шинжээравдан зэрэг сэтгэл санаа нийлсэн таван хүн нийлж, өмчдөө эзэн болох санаачилга гаргаж байгаа. Бид Өмчөө хамгаалах иргэдийн санаачилга хөдөлгөөнийг өнөөдөр үүсгэн байгуулснаа зарлаж байна” гэв.
More Stories
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар...
Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг наймдугаар сарын 24-26-нд бүртгүүлсэн утасны дугаарт нь мэдэгдэнэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг өчигдрөөс E-Mongolia системээр авч эхлээд байна. Өчигдрийн 17:00 цагийн байдлаар I шатны элсэлтийн бүртгэлд нийт 39,736...
150 МВт-ын өр буюу 42 жилийн хоцрогдол: Биднийг харанхуйд бэлдэж буй төр засгийн “тансаглал”
Ирэх өвөл Монгол Улсад 150 МВт цахилгаан дутаж, албаны хүмүүс нь "хязгаарлаж байж давна" гэж ямар ч айдасгүйгээр хээвнэг мэдэгдэж...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
