Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх “Хоггүй Хан-Уул” дэд хөтөлбөрийн хүрээнд хог тээврийн байгууллагуудын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийг хоггүй цэвэр орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хог тээврийн байгууллагууддаа шинэ 10 ширхэг хогний автомашин хүлээлгэн өгсөн.

Тухайлбал сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, шатахуун зарцуулалт багатай ОХУ-д үйлдвэрлэсэн сайн чанарын 4 камаз машин, БНСУ-д үйлдвэрлэсэн 3.5 тонны даацтай hyundai /HD72/ маркийн хог шахаж, тээвэрлэх зориулалт бүхий 6 авто машиныг хог тээврийн компаниудад тус тус хүлээлгэн өгсөн бол өнөөдөр ОХУ-д үйлдвэрлэгдсэн “Камаз КО-829A1” маркийн зам цэвэрлэгээ, усалгааны тусгай зориулалтын хоёр автомашины түлхүүрийг хог тээвэр, зам цэвэрлэгээ хариуцсан байгууллагууддаа шийдвэрлэн өглөө.

Тус зам цэвэрлэгээ, усалгааны тусгай зориулалтын автомашинууд нь орчны -30 градусаас +40 градус хүртэлх үед асфальт болон бетон хучилттай замыг цэвэрлэх, ЗУНЫ УЛИРАЛД зам гадаргууны тоос шороог цэвэрлэх, угаах, ногоон байгууламж, зүлэг услах, ӨВЛИЙН УЛИРАЛД дагтаршсан цас, мөсийг арилгаж, халтиргаанаас сэргийлэх бодис цацах зэрэг хосолсон үүрэгтэйгээрээ онцлог бөгөөд 4 улиралд үйлчилгээнд явах боломжтой юм.

Ийнхүү Эко дүүрэг дүүргийн хог тээврийн байгууллагууддаа сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, шатахуун зарцуулалт багатай хог тээвэр, зам цэвэрлэгээ, усалгаа зэрэг хосолсон үйлчилгээтэй нийт 12 ширхэг хог тээврийн автомашины шийдвэрлэн өгч, ПАРК ШИНЭЧЛЭЛ бүрэн хийлээ.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
