Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газраас дэвшилтэт технологи, инновацын үйл ажиллагааг сурталчлан таниулах “Хүүхэд ба инновац” танин мэдэхүйн үзэсгэлэнг Соёлын төв өргөөнд зохион байгуулж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тус үзэсгэлэнг үзэж сонирхлоо.

Үзэсгэлэнд AR, VR технологид суурилсан дижитал арт, дижитал музей, VR тоглоом, робот, NFT, кодын сургалт, сэтгэхүй хөгжүүлэх тоглоомын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын танилцуулга бүхий экспо болж, 3D гэрлэн шоу үзүүлсэн юм. Түүнчлэн Мобайл PUBG тэмцээнийг зохион байгуулж, урилгаар Stalwart, IHC, Seal багууд тоглолоо.

Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газрын дарга Б.Бат-Өлзий “Хүүхдийг технологид сонирхолтой болгох зорилгоор танин мэдэхүйн тус үзэсгэлэнг зохион байгуулж байна. Үзэсгэлэнд ирж буй хүүхдүүд ирээдүйд технологи ашиглан нийслэл хотод тулгарч буй асуудлыг шийдэх технологийн шийдлийг суралцаасай гэж хүссэн. Дэлхий дахин VR технологи руу шилжиж байна. Өнөөдрийн үзэсгэлэнд VR технологид суурилсан музей, NFT объектууд, үзүүлбэрүүд зэргийг дэлгэсэн. Хүүхдүүд Мобайл PUBG тэмцээнийг их сонирхон үзэж байна. Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар нь Hub Инновацын төвд хүүхэд, залууст зориулж инновац, технологийн шийдэл шингэсэн үзэсгэлэнг өдөр бүр, байнгын дэлгэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа” гэлээ.

“Хүүхэд ба инновац” танин мэдэхүйн үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн хүүхдүүд Мобайл PUBG тэмцээн, VR музей, гэрлэн шоу зэрэг үзүүлбэрүүд таалагдаж байгааг хэлж байв. Тус үзэсгэлэн өнөөдөр 17:00 цаг хүртэл дэлгэгдэх юм.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
More Stories
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...
УРАНЫГ ГАЗАР ДООГУУР УУСГАН ОЛБОРЛОХ ТЕХНОЛОГИ БУЮУ АЮУЛГҮЙ, ОРЧИН ҮЕИЙН ШИЙДЭЛ
Монгол Улсад ураныг олборлоход газар доогуур уусган олборлох технологи ашиглах нь олон улсын жишигт нийцсэн, байгальд ээлтэй, аюулгүй арга гэж...