Америк дахь Монгол хүүхдүүдийн дунд сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулжээ

Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Америк дахь Монгол хүүхдүүд сагсан бөмбөгөөр ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж өнгөрөөлөө.

“Speed” сагсан бөмбөгийн академиас зохион байгуулсан уг 3Х3 тэмцээнд Вашингтон ДС, Мариланд, Виржиниа муж орчимд амьдардаг Монгол хүүхдүүд оролцсон юм.

Тэмцээнийг 8-10, 11-13, 14-16 насны гурван ангилалаар зохион байгуулж эрэгтэй 13, эмэгтэй 7 нийт 20 баг 70 орчим тамирчид оролцож ур чадвар, авхаалж самбаагаа сорилоо. 14-16 насны ангилалд эрэгтэй 1-р байрыг “Queen Gamblet”, эмэгтэй 1-р байрыг “Ice-Cream”, 11-13 насны аншилалд эрэгтэй 1-р байрыг “Navy Def”, эмэгтэй 1-р байрыг “Under dogs”, 8-10 насны ангилалд эрэгтэй 1-р байрыг “Speed 1”, эмэгтэй 1-р байрыг “Yellow ” багууд тус тус эзлэн аваргын алтан медалийн эзэд болов. Мөн тэмцээнд оролцсон болон дэмжихээр ирсэн хүүхдүүдэд ч зохион байгуулагчдын зүгээс бяцхан бэлгийг өгсөн.

Энэхүү тэмцээнийг зохион байгуулахад дээрх академийн гишүүдээс гадна, ивээн тэтгэгч байгууллагууд болон хувь хүмүүс, мөн эцэг эхчүүд, эмээ өвөө, ах эгч, бяцхан дүү нар нь маш их идэвхтэй оролцсон. Хүүхдүүдийг нэг өдөр биш олон олон өдрүүдэд компьютер ухаалаг утаснаас холдуулж спортоор хичээллүүлэх нь чухал юм гэдгийг энэ арга хэмжээ харуулсан юм.

+ There are no comments

Add yours