Жанжин Д.Сүхбаатарын талбайд арванхоёрдугаар сарын 4-ний өдрөөс эхэлсэн жагсаал хоёр өдөр үргэлжлэв. Жагсаалд оролцогчид нүүрсний хулгайд холбогдсон албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардаж байгаа.
Уг жагсаалыг бүртгүүлээгүй хэмээн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч жагсаал, цуглааныг албадан тараах тухай захирамж өчигдөр орой гаргасан билээ.
Харин энэхүү захирамжийг оройдоо цуцалсан байна.
Тодруулбал “Иргэд тайван замаар жагсаж, үзэл бодлоо илэрхийлэн, цагдаагийн албан хаагчдыг хүндэтгэн, жагсаалаа сайн дураар өндөрлүүлж, үймээн самууны шинжтэй нөхцөл байдал ариллаа.
Иймд Нийслэлийн Засаг дарга “Жагсаал, цуглааныг тараах тухай” А/1517 тоот захирамжаа хүчингүй болгож, цагдаагийн алба хаагчид хамгаалалтаа буулгалаа” хэмээн Нийслэлийн Сургалт, судалгаа, Олон Нийттэй Харилцах Газраас мэдээлжээ.

More Stories
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...
УРАНЫГ ГАЗАР ДООГУУР УУСГАН ОЛБОРЛОХ ТЕХНОЛОГИ БУЮУ АЮУЛГҮЙ, ОРЧИН ҮЕИЙН ШИЙДЭЛ
Монгол Улсад ураныг олборлоход газар доогуур уусган олборлох технологи ашиглах нь олон улсын жишигт нийцсэн, байгальд ээлтэй, аюулгүй арга гэж...