Хэрлэн голыг хамгаалах цогц ажил хийх үүрэг бүхий Ажлын хэсгийн анхдугаар хурал Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд болов.
ХУРЛААС:
Хэрлэн гол дамжин урсдаг таван аймаг, нэг дүүрэг тус бүр Хэрлэн голыг хамгаалах Ажлын хэсэг байгуулж, төлөвлөгөөний дагуу ажиллах;
Гол болон түүний эх цутгал голуудад ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохгүй байх;
Гол дагуу үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт шалгалт хийж, стандарт мөрдүүлэх;
Усны нөөц, горим, чанарын судалгаа хийх;
Голын бургасыг нөхөн сэргээх, мод тарьж, ургуулах;
Онцгой хамгаалалтын бүсийн тэмдэг, тэмдэглэгээг нэмэхээр шийдвэрлэлээ.
Мөн ирэх онд голын эрэг дагуух хур хогийн цэгүүдийг цэгцэлж, нүхэн жорлонг буулган, эвдэрч сүйдсэн газрыг нөхөн сэргээхээр боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хэрлэн голыг хамгаалах санаачилга гарган, холбогдох яам, байгууллагад чиглэл өгсөн юм.
Энэ хүрээнд байгуулсан Ажлын хэсгийг Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж ахалж, гишүүдээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Байгаль орчны төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга, Хэнтий, Төв, Говьсүмбэр, Сүхбаатар, Дорнод аймаг болон Багануур дүүргийн Засаг дарга, холбогдох төрийн байгууллагуудын удирдлага ажиллаж байна.
More Stories
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...
УРАНЫГ ГАЗАР ДООГУУР УУСГАН ОЛБОРЛОХ ТЕХНОЛОГИ БУЮУ АЮУЛГҮЙ, ОРЧИН ҮЕИЙН ШИЙДЭЛ
Монгол Улсад ураныг олборлоход газар доогуур уусган олборлох технологи ашиглах нь олон улсын жишигт нийцсэн, байгальд ээлтэй, аюулгүй арга гэж...