Ч.Хүрэлбаатар: Хууль баталлаа гээд мах, гурилын үнэ тогтворжихгүй

УИХ-ын чуулганы Баасан гарагийн нэгдсэн хуралдаан болж байна. Макро эдийн засгийг тогтворжуулах чиглэлээр баримтлах бодлогын талаар хэлэлцэж байна. 

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд: 

  • Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг нарын 5 гишүүн 2021.06.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/
  •  Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Намрын ургац хураалт болон өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хэлэлцэх юм. 

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “8-9-р сард валютын нөөц нэмэгдсэн. Хууль батлаад үнэ тогтворжихгүй гэдгийг тухайн үед бид зөндөө ярьсан. Амьдрал дээр бодитоор хэрэгжихгүй гэдэг зүйлийг тухайн үед ярьж байсан. Үнэ тогтворжуулах хууль баталсан нь бүтэлгүй зүйл. Хууль батлаад үнэ тогтворждоггүй. Энэ хуулиас ямар нэгэн зүйл горьдоод, хэрэгжүүлэх гэж зүтгэх нь эдийн засгийг улам нураах болов уу гэж бодож байна. Гурилын компаниудад хөнгөлөлттэй зээл өгье гэхээр шалгуурыг нь даваад зээл авах ААН ховор. Ялангуяа цар тахал, дайны дараа шалгуур хангахгүй. Шалгуур хангалаа гэхэд түүний хамаатан гэж яллаад байдаг болохоор ААН-үүд зээл авахгүй байна. Буруу юм буруу үр дүн авчирдаг гэдгийг хэлмээр байна” гэлээ. 

+ There are no comments

Add yours