Эрдэнэт хотын зүүн хойд талд буюу Эрдэнэт үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн наад талд байрлах, Эрдэнэт хотын хог хаягдлын нэгдсэн цэгийг цэвэрлэж, хумих ажил хийгдэж байна. Энэ ажлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэдэх Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргын 2022 оны 02 сарын 25-ний өдрийн А/16 тоот тушаал, Орхон аймгийн Засаг даргын А/528 тоот захирамжийн 3 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон аймгийн зарим байгууллага, аж ахуйн нэгжүүд хамтран эхлүүлээд байна.
Олон жилийн туршид хуримтлагдаж, багагүй зай талбайг эзлэх болоод буй хотын хог хаягдлын нэгдсэн цэгийн хог хаягдлыг хумих, тархалтыг зогсоох, булшлах, цэвэрлэх ажлыг даруй хийж гүйцэтгэх нь байгаль орчинд ээлтэй чухал ажил болж байгааг мэргэжилтнүүд онцлов. Энэ ажилд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас хоёр ширхэг бульдозер гарган, 12 цагийн горимоор тогтмол ажиллуулж байгаа аж. Одоогийн байдлаар хогийн цэгийн 2 га талбайн хог хаягдлыг түрж булшлан, ойр орчмыг цэвэрлээд байна.
More Stories
Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөл өнөөдөр шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдлаа. Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний...
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын I тойрог замын төсөлтэй танилцаж, шуурхай штабын гишүүдэд үүрэг даалгавар өглөө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2025 оны нэгдүгээр сарын 18-ны бямба гарагт нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын...
Агаарын бохирдолд гэр хорооллын утаа 58-60 хувь, авто тээврийн хэрэгслийн утаа 28-30 хувьтай нөлөөлж байна
Улаанбаатар хотод өдөр тутамд 500,000-600,000 орчим автотээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог. Энэ тоо зарим баярын өдрүүдэд 800,000 хүрдэг байна. Мөн...
Стартап компаниудыг олон улсад гаргахад хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин...
Утаа, түгжрэл зэрэг нийслэлийн асуудлыг шийдэхийн төлөө Ерөнхий сайдын Шуурхай штаб ковидын үе шиг ажиллана
Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан. Энэ хүрээнд Ерөнхий сайдын дэргэд шуурхай штаб...
Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар мега төслүүдийн эхэнд эрэмбэлэгдсэн төслүүдээ өргөн барьж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд үг хэллээ. Хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр, Эрхэм монголчууд аа, Улсын Их...