“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх зорилтын хүрээнд оюуны өмчийн соёлыг төлөвшүүлэх, түүнийг бүтээх, ашиглах, хамгаалах, эдийн засгийн эргэлтэд оруулах, зохиогчдод ашгаас хуваарилах зэрэг харилцааг зохицуулсан “Оюуны өмчийн бодлого” болон түүнийг хэрэгжүүлэх журмуудыг боловсруулж 2015 онд баталсан. Ингэснээр оюуны өмчийн бодлогын цогц баримт бичигтэй Монгол Улсын анхны үйлдвэр болсон юм. 2015-2021 онд нийт 19 бүтээлд оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийлгэснээс шинэ бүтээлийн патент дөрөв, ашигтай загварын гэрчилгээ нэг, үндсэн болон туслах барааны тэмдэгтийн гэрчилгээ 14 байна. Шинэ бүтээл болон Ашигтай загварын зохион бүтээгчид нь Судалгаа шинжилгээний хүрээлэн, Засвар механикийн завод, Баяжуулах үйлдвэр зэрэг бүтцийн нэгжийн инженер техникийн ажилчид, судлаачид байдаг.
Эрдэнэт үйлдвэр оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллах эрх бүхий гурван мэргэжилтэн бэлтгэжээ. Түүнчлэн Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль Дэлхийн оюуны өмчийн байгууллагын дэргэдэх “Технологи, инновацыг дэмжих төвүүдийн сүлжээ”-нд 2019 онд нэгдэн үйл ажиллагаа явуулж байна.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
