Өнгөрсөн хоногт Баян-Өлгий баруун, Увс, Говь-Алтай, Өвөрхангайн хойд, Завхан, Булган, Сүхбаатарын зарим газар, Хөвсгөл, Төв аймаг, Хэнтий, Дорнодын ихэнх, Сэлэнгийн зүүн хэсгээр 0.0-30.0 см цасан бүрхүүл тогтсон байна.

Үүнээс хамгийн их нь Төв аймгийн Эрдэнэ суманд 30.0 см, Багануурт 23.0 см, Хэнтийн Жаргалтхаан суманд 20.0 см, Цэнхэрмандалд 19.0 см байна. Түүнчлэн өнгөрсөн шөнө Төв аймгийн Баян суманд 18.0 см, Мөнгөнморьтод 17.0 см, Налайх дүүрэгт 14.0 см, Хан-Уулд 12.0 см, Төв аймгийн Баянчандмань, Хөвсгөлийн Цагаан-Үүрт 12.0 см бусад нутгаар 0.0-7.0 см цасан бүрхүүл тогтсон талаар Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.Өнгөрсөн хоногт нийт нутгаар 0.0-30.0 см цасан бүрхүүл тогтжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post “Цагаан хад” чиглэлд хоёр ачааны автомашин мөргөлдөж, жолооч нар нь амиа алджээ
Next post Ц.Ганболд: Шахмал түлшний нөөц болон үйлдвэрлэлт хэвийн байгаа