Цагдаагийн алба хаагч Ө.Б нь, “Эко констракшн” компанийн захирал С.Нямдаваагийн хүргэн Ө.Б гэх төрсөн дүүгийнхээ хамтаар орон сууцны хэмжээ /мкв/-ыг өөрчилж, бусдад худалдан борлуулсан хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Энэ хэргийг ХУД дэх цагдаагийн хэлтэст шалгаж, прокурор нь хэргийг хэрэгсэхгүй болгож хаажээ. Гэвч дахин гомдол гаргаснаар хэрэг шалгагдаж эхэлсэн ч шалгалтын ажиллагаа удаашралтай, мартагднасан байдалтай байгаа юм байна. Магадгүй, цагдаагийн алба хаагч Ө.Б нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, цагдаагийн шалгалтад нөлөөлж байж ч болзошгүй юм.
Хэргийг тодруулбал, ХУД-ийн 17-р хороо, “Кинг товер” хотхоны 121-р байрны 209 тоот 105 мкав гурван өрөө байрыг цагдаагийн алба хаагч Ө.Б нь, төрсөн дүү “Эко констракшн” ХХК-н захирал С.Нямдаваагийн хүргэн Ө.Б нар 2022 оны гуравдугаар сард хуурамч бичиг баримт бүрдүүлэн 79,95 мкв болгон өөрчилж, ипотекийн зээлд хамруулан 280 сая төгрөгөөр бусдад зарж, хохирол учруулжээ.


Энэ хууль бус асуудалд ХУД-ийн улсын бүртгэлийн эрх бүхий албан тушаалтан, прокурор, цагдаа, байрны зураг өөрчилсөн компани зэрэг маш олон хүн холбогдож байгаа аж.
Хууль хэрэгжүүлэх, хуулийн зөрчлийг арилгах чиг үүрэгтэй цагдаагийн алба хаагч ийнхүү хамаарал бүхий этгээдтэйгээ хамтран хууль бус бичиг баримт бүрдүүлж, бусдыг хохироож байгаа гэмт хэргийг ХУД дэх цагдаа, прокурорууд “мартагнасан, үл ойшоосон” байдлаар хандаж байгаа нь хуулийн салбарын анхан, дунд шатанд “хууль хийдүүлдэг хонгил” үйлчилж байж болзошгүй гэж харагдаж байгаа учир ХЗДХ-ийн сайд, Ерөнхий прокурор зэрэг албан тушаалтнууд бодлогын түвшинд анхаарах шаардлагатай байна.
Бид энэ хэргийн талаар үргэлжлүүлэн мэдээлэх болно.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
