Монгол улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас хавдар болон мэдрэлийн мэс заслын тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулж, иргэдэд хүлээгдэл чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх зорилго тавин ажиллаж байгаа.
Тэгвэл энэ ажлын хүрээнд Улсын Нэгдүгээр Төв эмнэлэгт /УНТЭ/ дээрх үйлчилгээг нэг шат ахиулах зорилгоор ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар дараах тоног төхөөрөмжийг суурилуулан ашиглалтад оруулаад байна. Үүнд Монгол улсад эмчлэгддэггүй 26 өвчний жагсаалтыг нэгээр бууруулах үүднээс ЭМЯ-ны 1.9 тэрбум төгрөгийн санхүүжилтээр “Алло үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ”-г амжилттай нэвтрүүлсэн юм. Тус эмчилгээг нэвтрүүлснээр цусны цочмог хавдар, цус төлжилгүйдлийн цус багадалт, дархлаа дутал зэрэг эмнэлгийн эмчилгээний асуудал шийдэгдэж, өвчтөнүүдийн амьдрах хугацааг уртасгаж, амьдралын чанар дээшлэх юм. Эмчилгээ нь гадны улс орнуудад 600 саяас хоёр тэрбум төгрөгийн төлбөртэй хийгддэг бөгөөд энэ мөнгөн урсгалыг Монголдоо авч үлдэх бүрэн боломжтой болсон. Тус эрхтэн шилжүүлэх эмчилгээнд орсон иргэн нь 23 настай эрэгтэй бөгөөд эмчилгээ амжилттай болсон.
Мөн Гастроэнтерологийн төвийн дурангийн хэсэгт 353.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар OLYMPUS брэндийн “Хос баллонтой нарийн гэдэсний дурангийн иж бүрэн аппарат”-ыг суурилуулжээ. Тус аппаратын тусламжтайгаар хоол боловсруулах замын оношилгоо шинэ түвшинд гарч, нарийн гэдэсний хавдар, шалтгаан тодорхойгүй цус алдалтыг түргэн хугацаанд цаг алдалгүй оношлох бүрэн боломжтой болсон. Өнөөдрийн байдлаар зургаан өвчтөнд энэ төрлийн үйлчилгээг үзүүлж, амь насыг нь авраад байна.
Arslan.mn
Харин мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээний чиглэлээр ЭМЯ-аас нэг тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар УНТЭ-ийн Мэдрэлийн эмнэлзүйн төвийн мэс заслын хэсэгт “Нурууны дурангийн мэс заслын иж бүрэн цамхаг, микроскоп”-ийн хамт ашиглалтад оруулж, тусламж үйлчилгээг үзүүлж эхлээд байна. Тус дурангийн иж бүрэн аппарат суурилагдсанаар багана нурууны бүтцүүдийн өөрчлөлтийн улмаас нугас болон мэдрэл дарагдсан гэх оноштой өвчтөнүүдэд бага хүрцийн мэс засал буюу өвдөлт болон хөдөлмөрийн чадвар алдалт бага мэс заслыг хийх бүрэн боломжтой болсон юм.
Үүнээс гадна УНТЭ-ийн Зүрхний төвд Монгол улсад эмчлэгдэх боломжгүй байсан “Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, судасны дисплази эмчилгээ”-г нэвтрүүлrж зургаан өвчтөнд амжилттай хийгээд байна. Энэ хүрээнд Эрүүл мэндийн яамнаас бодлогоор 2,5 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, АНУ-д үйлдвэрлэгдсэн Philips брэндийн зүрхний титэм судасны хэт авиан оношилгооны Volcano аппарат, АНУ-ийн Teleflex брэндийн гол судасны баллон шахуурга , Би-План ангиографийн аппарат, бусад тоног төхөрөмж, багаж хэрэгслээр хангасан байна.
Чих хамар хоолойн мэс заслын тасагт ENT NAVIGATION SYSTEM-ийг дурангийн хамт суурилуулж өмнө нь хүрэх боломжтгүй байсан хавдартын мэс заслуудыг нэвтрүүлсэн.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
