ЭМДҮЗ-ийн энэ оны 01-р тогтоолын хүрээнд болор солиулах мэс заслын тусламж, үйлчилгээний төлбөрийн 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлөх, 30 хувийг иргэн өөрөө хариуцан төлөхөөр зохицуулсан.
Болор солих мэс засалд ашиглах багаж хэрэгсэл, хагалгааны хүндрэлээс хамаарч ЭМД-ын сангаас 552.000 – 1.320.000 төгрөг, хос эрхтэнд мэс засал хийхэд 883.200-2.112.000 төгрөгөөр санхүүжүүлж байгаа билээ.
Дээрх тогтоол хэрэгжиж эхэлсэн өдрөөс хойш нэг нүдний болор солиулах мэс засалд 1172, хос эрхтэнд буюу 2 нүдний болор солиулах мэс заслын тусламж үйлчилгээ авсан 54, нийт 1226 даатгуулагч ЭМД-ын хөнгөлөлт эдэлжээ. Эдгээр даатгуулагчдад үзүүлсэн тусламж, үйлчилгээний төлбөрт ЭМД-ын сангаас 2.5 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн байгууллагуудад олгоод байна.
Дээрх төлбөрт мэс заслын тусламж, үйлчилгээний зардлын бүтээгдэхүүнд нийт эмчилгээ /мэс засал, мэдээгүйжүүлэг, сэрээх үйл ажиллагаа, эрчимт эмчилгээ/-ий хугацаанд хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгсэл, цус, цусан бүтээгдэхүүн, мэс заслын тусламж, үйлчилгээг үзүүлэхэд хэрэглэгдсэн бүх төрлийн мэс заслын хэрэгсэл, протез, ортопед /өндөр өртөг бүхий болон бусад/, мэс заслын багийн зардал, эмчийн үзлэг, бүх төрлийн оношилгоо шинжилгээ, уламжлалт анагаах ухаан, сэргээн засах, сувилахуйн тусламж, үйлчилгээ, хоолны зардал болон холбогдох бусад зардал бүгд багтана.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
