Хүйтний улирал эхэлж байгаатай холбоотойгоор сайжруулсан шахмал түлшний цэгийг нэмж ажиллуулах талаар Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд өнөөдөр болсон нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр мэдээллээ.
Тодруулбал тэрбээр, одоогийн байдлаар 120 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцөлсөн бөгөөд борлуулалтын 473 цэгээр өдөрт 800-900 тонн түлш борлуулж байгааг онцлов. Мөн аравдугаар сарын 15-н гэхэд 650 цэг ажиллуулна хэмээн хэллээ.
Мөн шахмал түлш стандарт, чанарын шаардлага хангаж байгаа эсэхэд Мэргэжлийн хяналтын байгууллагаас байнга шинжилгээ хийж байгаа бөгөөд чанарын хувьд түлш стандартаа барьж байгааг мэдээлэв.
Энэ тухай НМХГ-ын дарга С.Даваасүрэн “Шахмал түлшний чийгшил өнгөрсөн жил 6.8 хүртэл байсан. Энэ жил хамгийн ихдээ 3.8 буюу түлшний чанар маш сайн байгаа” гэсэн юм.
Үүнтэй холбоотойгоор сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлж, борлуулалтын цэгүүдийг сайжруулсан түлшээр тасалдуулахгүй байх зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай авч ажиллахыг холбогдох байгууллагуудад Нийслэлийн Засаг дарга үүрэг болгожээ.
Ташрамд дурдахад “Сайжруулсан шахмал түлш түлж байгаа айлуудын зуухны нөхцөл байдал нэлээд хүнд байна. Өөрөөр хэлбэл, угаарын хийн хордлогод өртсөн айлууд дандаа битүүмж нь алдагдсан, стандартын бус зууханд гал түлж, угаартах эрсдэл үүсэж байгаа” гэдгийг өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр “Тавантолгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал иргэдэд анхааруулсан юм.
More Stories
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтай (2025.07.30) албан ёсны уулзалт...
Орон нутгийн замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 3.002 жолоочийг илрүүллээ
Цагдаагийн байгууллагаас "Дүрмээ мөрдье" нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд энэ оны зургаадугаар сарын 02-ны өдрөөс долоодугаар сарыг дуусталх хугацаанд зохион...
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж байна
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж “Мөрөн” олон улсын нисэх буудал нь иргэний...
Шөнийн цэнгээний газраар үйлчлүүлэхдээ тус клубийн ажилчдад хутга тулган айлган сүрдүүлжээ
Нийслэлийн прокурорын газраас Т, Г нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн...
Ойн 14 түймрээс 7 түймрийг цурамд оруулж, 7 түймрийг хяналт авч, бүрэн унтраахаар ажиллаж байна
Улсын хэмжээнд өнөөдөр байдлаар 14 ойн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-3, Хүдэр суманд-4 буюу нийт 7 ойн гал түймрийг...
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголт энэ долоо хоногт орно
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг долоодугаар сарын сүүлийн долоо хоногт, буюу энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ....