Хулгайлах гэмт хэрэгт шалгагдан, цагдан хоригдож байсан 23 настай иргэн оргосныг цагдаагийн алба хаагчид баривчлан саатуулжээ.

Тодруулбал, Булган аймгийн харьяат 23 настай эрэгтэй нь ШШГЕГ-ын харьяа 439 дүгээр ангид цагдан хоригдож байх хугацаандаа аймгийн нэгдсэн эмнэлэгт олгойн хагалгаанд орсны дараа 2022 оны есдүгээр сарын 18-ны 01:00 цагийн орчимд эмнэлгээс оргосон байна.

Тус аймаг дахь цагдаагийн газар, ШШГЕГ -ын алба хаагч эрэн сурвалжлах ажиллагааг явуулсан бөгөөд оргосон этгээдийг есдүгээр сарын 18-ны 14:15 цагт эрүүгийн ахлах мөрдөгч баривчлан саатуулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Ховд аймгийн Мөст суманд хөл хорио тогтоох шийдвэр гаргажээ
Next post Хүүхдийн мөнгийг энэ сарын 20-ноос олгоно