БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Манай салбарт сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсролын сургуулийн түвшинд 51 мянга гаруй багш, сурган хүмүүжүүлэгч ажиллаж байна. Энэ дунд нэг багш хоёр дипломтой байхыг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, 51 мянган багшийн 71 мянган диплом байна гэсэн үг. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд 71 мянган дипломоос 59 мянгыг нь шалгалаа. Цаана нь 12 мянган диплом шалгах шаардлага бий.
Эндээс өнөөдрийн байдлаар 442 диплом зөрчилтэй байгаа нь тогтоогдсон. Үүнээс гадна 2,000 бичиг баримт сэжигтэй байна.
Ямар зөрчил үүссэн бэ гэхээр, дипломын дугаар давхардсан зөрчил 454 байна. Энэ дээр бусдын овог нэрийг ашигласан, бусдын гарын үсгийг дуурайсан, дугаар өөрчилсөн, тамга буруу дарагдсан, сканердсан, регистрийн дугаар өөрчилсөн, өөр сургуульд олгосон дугаарыг авч ашигласан зэрэг зөрчил байна.
Жишээ нь, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн D201305131 дугаартай дипломыг гурван хүнд давхардуулан олгосон байна. Энэ бол дуурайж үйлдсэн гэсэн үг.
Мөн бүртгэлгүй боловсролын дипломын дугаар ашигласан зөрчил 139 бүртгэгдсэн. Энэ нь тухайн жилүүдэд их, дээд сургуулиудад олгогдоогүй, бүртгэлд огт байхгүй дугаар бичиж, хуурамчаар үйлдсэн гэсэн үг.
Гуравдугаарт, боловсролын байгууллагын буруутай үйл ажиллагаатай холбоотой. Элсэлт, төгсөлтийн тушаалгүй хэр нь шууд диплом бичиж өгсөн. Жишээ нь, “Газарчин” дээд сургууль. Завхан аймгийн 21 сумын нэг суманд хамгийн багадаа долоо, ихдээ 20 гаруй суралцаагүй хүүхдэд магистрын диплом бичиж олгосон байна.
Ингэж диплом олгодог явдал хавтгайрсан байна.
БШУЯ-наас 21 дээд сургууль үүн дотроо 13 сургуулийг онцолж, үйл ажиллагааг нь зогсоосон. Эдгээр сургууль нь суралцаагүй хүүхдүүдэд бакалавр, магистрын диплом олгож байсан.
Дөрөвдүгээрт, манай яамны дээд боловсролын системд хуурамч буюу зөрчилтэй дипломуудын дугаарыг шивж баталгаажуулдаг. Үүнийг систем дээр албажуулсан хууль явдал илэрсэн.
Энэ мэтээр сүлжээ үүссэн байна. Нэг хэсэг хүмүүс нь хуурамчаар диплом үйлддэг. Нөгөө хэсэг нь баталгаажуулдаг. Түүнийг нь систем дээр бүртгэдэг. Ийм сүлжээ үүссэн байх магадлалтай ноцтой үйлдэл илэрсэн” гэлээ.
Ингэж диплом олгодог явдал хавтгайрсан байна.
БШУЯ-наас 21 дээд сургууль үүн дотроо 13 сургуулийг онцолж, үйл ажиллагааг нь зогсоосон. Эдгээр сургууль нь суралцаагүй хүүхдүүдэд бакалавр, магистрын диплом олгож байсан.
Дөрөвдүгээрт, манай яамны дээд боловсролын системд хуурамч буюу зөрчилтэй дипломуудын дугаарыг шивж баталгаажуулдаг. Үүнийг систем дээр албажуулсан хууль явдал илэрсэн.
Энэ мэтээр сүлжээ үүссэн байна. Нэг хэсэг хүмүүс нь хуурамчаар диплом үйлддэг. Нөгөө хэсэг нь баталгаажуулдаг. Түүнийг нь систем дээр бүртгэдэг. Ийм сүлжээ үүссэн байх магадлалтай ноцтой үйлдэл илэрсэн” гэлээ.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
