Эрүүл мэндийн сайд С.Энхболд санаачлагаар салбарын эмч мэргэжилтэн, яамны удирдлагын багтайгаа хамтран уналт таталт, саа саажилттай хүүхдүүдийн эмчилгээний асуудлыг цогцоор шийдвэрлэх зорилго тавин ажиллаж байгаа билээ.
Энэ хүрээнд гадаад оронд хийлгэх шаардлагатай байсан мэдрэлийн ёзоор тайрах хагалгааг эх орондоо нэвтрүүлэх зорилго тавин ажлаа эхлүүлжээ. Энэ талаар Эрүүл мэндийн сайд өөрийн цахим хуудаснаа “Мэдрэлийн, мэдрэлийн мэс заслын, мэдээгүйжүүлэг унтуулгын, сэргээн засахын эмч, сувилагч, мэргэжилтнүүдээс бүрдсэн мэдрэлийн ёзоор тайрах хагалгааг Монгол улсад нэвтрүүлэх мэргэшсэн үндэсний багийг бий болгох тушаалыг сайдын хувьд гаргаж ажлаа эхлүүлсэн.
ЭХЭМҮТ-д нийт 230 саа саажиллтай хүүхдүүдийг мэдрэлийн, мэдрэлийн мэс заслын, сэргээн засахын эмч нарын хамтарсан үзлэгт 8-р сард багтаан хамрууллаа.
9-р сарын 1-3 хооронд Турк улсын Лийв эмнэлгийн эмч мэргэжилтний багтай хамтран 38 хүүхдэд үзлэг оношилгоо хийж 7 хүүхдэд хагалгааны заалттай болохыг тогтоов.
Ингэснээр эхний ээлжинд нэн шаардлагатай хагалгаанд орох заалттай 5 хүүхдэд мэдрэлийн ёзоор тайрах хагалгааг 2 өдрийн турш Турк улсын эмч нарын багтай хамтран УГТЭ дээр Монголн эмч мэргэжилтэнгүүд хийж дууслаа.
Цаашид хагалгаанд орсон хүүхдүүдийн сэргээн засах эмчилгээг ЭХЭМҮТ-д үргэлжлүүлэн хийх бэлтгэлээ хангасан болно.
Ийнхүү Монгол улсад дахин нэг шинэ эмчилгээний технологийг Эрүүл мэндийн салбар багаараа нэвтэрүүлж чадлаа. Гадаадад очин эмчлүүлэхэд үүсдэг аливаа хүндрэлүүд, тэр дундаа гадаадад хийгддэг хагалгааны зардлаас ойролцоогоор 4 дахин хямд хийгдэх боломж бүрдэж байгаа нь иргэдийн санхүүгийн асуудалд маш том хөнгөлөлт болж чадна. ЭМЯ цаашид уг хагалгааг төгс нэвтрүүлэхийн тулд гадаадаас дараагийн багийг урьж авчрах, эмч мэргэжилтнүүдээ тасралтгүй сургахад анхааран ажиллана.
Бидний урилгыг хүлээн авч, хамтран ажиллаж байгаа Лийв эмнэлгийн багийг 20 жилийн туршлагатай мэдрэлийн мэс засалч профессор Др.Туфан, түүний баг хамт олон болон Үндэсний багийнхаа эмч, сувилагч, мэргэжилтэнгүүд та бүхэндээ талархалаа илэрхийлэхийн зэрэгцээ илүү их амжилтыг хүсэн ерөөе.
Монгол хүн бүр эх орондоо Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах тэр боломжийн төлөө бид хичээн ажиллах болно” гэжээ.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
