Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшин өрсөлдөж буй Х.Баттулгын иргэд, сонгогчидтой хийх уулзалт үргэлжилсээр байна. Тэрбээр өнөөдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын иргэдтэй уулзаж, үгээ хэлж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Тосонцэнгэл бол 10 гаруй мянган хүн амтай, Монгол Улсын томоохон гурван сумын нэг. Тиймээс хөгжил дэвшлээрээ үлгэрлэж байгаа тус сумын иргэдтэй зорьж уулзсан юм. Уулзалтад нэр дэвшигчээс гадна УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ, Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан тэргүүтэй албаны хүмүүс оролцсон юм.
Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга Я.Санжмятав үг хэлсэн. Тэрбээр “Манай нэр дэвшигч машинаар, өдөр, шөнөгүй довтолгож, хөдөө орон нутгийн сонгогчид, дэмжигчидтэйгээ уулзаж байгаа. Өнөөдөр 15 дахь аймгийнхаа сонгогчидтой уулзсан. Нэг аймагт нэг л уулзалт хийж байгаа. Харин манай аймгийн иргэдийн хүсэлтийн дагуу Тосонцэнгэл, Их-Уул сумын иргэдтэй уулзахыг зөвшөөрсөн. Завханчууд бид Ардчиллын үнэ цэнийг мэддэг, дэмждэг. Тиймээс энэ удаагийн сонгуулиар завханчууд 100 хувь Халтмаагийн Баттулга нэр дэвшигчийг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн хэлсэн юм.
Түүний дараа АН-ын дарга С.Эрдэнэ үг хэлж, эрх баригчид яаж амласнаасаа ухарсан бэ гэдгийг иргэдэд санууллаа. Мөн сайд асан Ц.Оюунгэрэл МАН-ын 60 тэрбумын төрийн албаны наймаа хэрхэн болсныг ч Тосонцэнгэлийн иргэдэд тайлбарлаж өгсөн юм. Уулзалтын нэгэн хүндтэй зочин Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр мөн үг хэллээ.
Тэрбээр “Сайн байна уу, тосонцэнгэлчүүд ээ. Хэд хоног баруун аймгуудын нутгаар явж, газар үзэж, ард түмэнтэйгээ уулзаж байна. Сайхан байна. Бид өнөөдөр хариуцлагатай сонголтын өмнө ирлээ гээд яриад байгаа. Монголчууд бид анхны Ерөнхийлөгчөө сонгосноос хойш 24 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд дөрвөн хүн Ерөнхийлөгчөөр ажиллаж, улсаа удирдаж авч явжээ. Тэдгээр хүмүүс Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа юу хийсэн бэ. Хүмүүс янз бүрээр л хариулах байх. Хийсэн, хийгээгүй гээд л хэлнэ. Тэгвэл нэр дэвшигч Халтмаагийн Баттулга гэдэг хүн бол Ерөнхийлөгчийн хийх ёстой зүйлийг аль хэдийнэ хийчихсэн гэж би боддог.
Яагаад гэвэл энэ хүн Монгол Улсаа спортоор дамжуулж дэлхийд таниулсан. Хоёрдугаарт, Монгол Улсыг Чингисийн Монгол гэж дэлхий дахин мэддэг. Тэгвэл тэр Чингисийн Монгол чинь энд байна шүү гэдгийг хэнд ч мэдрүүлж, мэдүүлж чадах Эзэн хааны морьт хөшөөг байгуулсан.
Улаанбаатар хот өнөөдөр сая хол давсан хүн амтай. Хөдөөнөөс очсон хүн бүр түгжрэл, үнэр танарыг нь гайхдаг. Их ууртай хүмүүс байдаг юм байна гэж ярьдаг. Гэтэл Улаанбаатар хотыг анх байгуулахдаа 400-500 хүн л амьдрах боломжтой байхаар төлөвлөсөн. Гэтэл аль хэдийнэ сая хол давсан хүн амтай болчихсон. Энэ асуудлыг шийдэхээр Майдар хот төслийг санаачлаад, ажлаа эхлүүлээд явж байгаа. Америкийн Эрх чөлөөний хөшөөнөөс өндөр Майдар бурханыг барих юм. Би энд түүний хийсэн, хийж буй гол гол ажлыг л дурдаж байгаа шүү. Мөн шинэ сум гэж яриад байгаа. Сумын төвийг яаж шинэчилж, хөгжүүлж болдог вэ гэдгийг харуулсан. Өөрөө санаачилж хийсэн. 2008 онд би Тулга захиралтай хамт явж байгаад нэг сумын төв дээр уулзалт хийсэн. Гэтэл тэр сумын 70 жилийн ой болох гэж байсан. Тулга захирал “Энэ сум яаж ойгоо тэмдэглэх юм бол. Ганц ч шинэ байшин алга” хэмээн санаа зовж байсан. Тэгвэл тэр санаа зовж байсан ажлаа хийсэн. Тийм учраас би хэлж ярьдаг биш хийж чаддаг Ерөнхийлөгчтэй болъё. Халтмаагийн Баттулга нэр дэвшигчийг дэмжээрэй” хэмээн хэллээ.
АН-ын сонгуулийнг ерөнхий хороо
More Stories
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
