Ангиографын эмчилгээ гэдэг нь хавдартай хүмүүсийн хавдрыг тэжээж буй судсыг нь боох, эсвэл түлэх гэсэн эмчилгээг мэргэжлийн эмч нарийн аппаратаар хийдэг ажилбар юм. Хавдрыг түлэх болон хавдрыг тэжээж буй судсыг боох ангиографын эмчилгээ нь хүний биеийг мэс заслын хэмжээнд том нээдэггүй хэр нь томоохон мэс заслын хэмжээний үр дүнг үзүүлдгээрээ давуу талтай. Элэгний хавдрын улмаас шаналж буй олон хүний эрүүл мэндийг аварч, амь насыг уртасгадаг ангиографын хагалгааг “Эрдэнэт медикал” эмнэлэг амжилттай хийж эхэллээ.
Тус эмнэлгийн хяналтад ангиографын эмчилгээг хийлгэх шаардлагатай 120 орчим хүн байдаг бөгөөд зөвхөн Орхон аймаг, Эрдэнэт хотын иргэд төдийгүй Хангайн бүсийн аймаг, орон нутгийн иргэд тус эмнэлэгт хандаж, дээрх эмчилгээг хийлгэж байгаа. Ангиографын эмчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100% дааж байгаа нь энэ төрлийн эмчилгээг хийлгэж буй иргэдэд маш тустай байгаа. Мөн ангиографын эмчилгээнд олон улсын стандарт, шаардлага хангасан, Япон, Герман улсын брэнд бүтээгдэхүүн болох зөвхөн нэг удаагийн багаж хэрэгслүүдийг ашигладаг, гэж “Эрдэнэт медикал” эмнэлгийн Тэргүүлэх зэргийн эмч, Анагаах ухааны докторант Х.Дэнсмаа мэдээллээ.
“Эрдэнэт медикал” эмнэлэг нь элэг, цөсний хяналтын эмч, хавдрын ангиографын эмчийн хяналт дор хавдрыг илрүүлж болдог, илрүүлсний дараа хяналт хийдэг эхо аппарат, компьютер томограф, MRI, ангиографын аппарат зэрэг бүх тоног төхөөрөмжөөр хангагдсан, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй оношилгоо, эмчилгээний төрөлжсөн, нарийн мэргэжлийн ганц эмнэлэг юм.
More Stories
Нутгийн уугуул, ахмад судлаач Б.Батмөнх
Баруунаас зүүн тийш 30 км, хойноос урагш 8 км сунаж тогтсон, говийн тэнгэр дор хээрийн салхинд хийсч яваа хүлгийн дэл...
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгон нэмэх шийдвэр гаргажээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар...
Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг наймдугаар сарын 24-26-нд бүртгүүлсэн утасны дугаарт нь мэдэгдэнэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг өчигдрөөс E-Mongolia системээр авч эхлээд байна. Өчигдрийн 17:00 цагийн байдлаар I шатны элсэлтийн бүртгэлд нийт 39,736...
