Барилга, хот байгуулалтын яамнаас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй барилгын төсөвт өртөг нэмэгдсэнтэй холбоотойгоор мэдээлэл хийлээ.
Тус яамны төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн “УИХ-аас 2021 оны арваннэгдүгээр сард Монгол Улсын 2022 оны төсвийн баталсантай холбогдуулаад Засгийн газарт хоёр чиглэлээр үүрэг өгөгдсөн.
Нэгдүгээрт, үнийн өсөлттэй холбоотой үнийн индексийг батлах, хоёрдугаарт, урьд нь батлагдсан төсөл арга хэмжээний төсөлт өртгийн өөрчлөлтийг тооцож, танилцуулах чиглэл өгөгдсөн. Энэ дагуу БХБЯ 2022 оны долдугаар сарын 1-ний дотор тооцож, танилцуулахаар ажилласан.
Энэ хугацаанд 1,122 төсөл, арга хэмжээ жагсаагдаж бидэнд ирсэн. Эдгээрийг шүүж үзээд 800 гаруйг нь гарцаагүй магадлах, барилгын материалын үнийн өсөлтийг тооцох шаардлагатай гэж үзсэн.
Ингээд 534 төсөл, арга хэмжээг магадлаад 2023 оны төсөвт нийт 274.3 тэрбум төгрөг шаардлагатай гэдэг саналыг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Үүнийг Засгийн газар дэмжээд УИХ-ын Төсвийн байнгын хороонд танилцуулах чиглэл өгсөн.
Бид энэ саналаа долдугаар сарын 4-ний өдөр Төсвийн байнгын хороонд танилцуулахад наймдугаар сарын 1-н хүртэл үлдсэн төсөл, арга хэмжээнүүдийн төсөвт өртгийг тооцох боломж олгож, эцэслэн танилцуулах чиглэл өгсөн. Үүний дагуу бид долдугаар сарын 5-ны өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан үлдсэн 371 төсөл, арга хэмжээ үнийн өсөлтөө тооцуулах боломж байна, хамтарч ажиллаач гэж мэдээлсэн. Өнөөдрийн байдлаар хамрагдалт бидний санасан хэмжээнд хүрэхгүй байна.
Тиймээс үнийн өсөлтөө тооцуулаагүй 371 төсөл, арга хэмжээг гүйцэтгэж байгаа компаниуд наймдугаар сарын 1-ний дотор тооцуулахыг хүсэж байна” гэв.
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...