Ардчилсан намын дарга С.Эрдэнэ:
Монгол хүн бүрт сонор сэрэмжтэй, анхаарал болгоомжтой байхыг сануулж байна. Өнөөдөр туурга тусгаар Монгол улсын хүний эрх эрхчөлөө, бидний олсон ардчиллыг устгах гэж эрх баригчид улайрч байгаад үнэхээр харамсч байна. Ардчиллын төлөө гэсэн зүрх сэтгэлтэй Монгол хүн бүрт анхаарал болгоомжтой сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна гэлээ.
УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл:
Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулгын штабын баг бүрэлдэхүүн Монголынхоо бүх аймгаар машинаар явж байгаа. Завхан аймагт бид дөнгөж ирээд байна. МАН-ын 60 тэрбумын албан тушаалын наймааг ярилцаж буй бичлэгийг олон нийтэд ил болгосон Доржзодов гэдэг залуу манайд буй юм. Гэтэл нөхөр маань над руу утасдаад манайхыг цагдаа бүсэлчихэж. Юу болоод байна вэ гэж асуусан. Доржзодовтой ярьтал “Өглөөний 4 цагаас эхлэн танай гадаа цагдаа нар ирээд байна” гээд зураг явуулсан. Хашаан дотуур бүслэлт, гадуур бүслэлт хийгээд хотхоныг тэр чигт нь бүсэлсэн байна. Ингээд би өмгөөлөгчтэй нь ярьсан. Сэтгүүлч Мөнхбаясгаланг LIVE хийгээд эхэлтэл эрх баригчдын зүгээс Доржзодовыг хамгаалах гэж цагдаа явуулсан гэж хэлсэн. Одоогоор түүнийг гэрчээр хэн ч татаагүй байгаа учраас хамгаалалтанд авна гэж байхгүй. 60 тэрбумын асуудал дээр түүнийг сэжигтнээр татаж байгаа учраас өөрийг нь баривчлах гэж байгаа юм. Гэрчийг хамгаалах хуулийн дагуу прокуророос шийдвэр гарах ёстой.Би наашаа явахдаа гэртээ Доржзодовыг байж бай гээд гарсан юм. Нөхөртөө энэ хүн бол манай хамаатны хүн гээд хэлчихсэн юм. Тэгэхээр манай гэр рүү цагдаа нар хүчээр түрж орж ирж магадгүй. Манай нөхөр бол гадаадын иргэн учраас өглөөнөөс хойш утасдаж, өөрийнхөө Элчин сайдын яам руу хэлсэн байгаа. Хэвлэлийнхэн маань маш хангалтгүй очиж байна шүү. Цагдаагийнхны хувьд одоогоор бүслэлт хийсэн байдалтай байна. Манай хаалгыг байнга тогшиж байгаа гэсэн. Манай нөхрийн хувьд “ Би өөрийнхөө орны гэрчгүйгээр гэртээ хүн оруулахгүй” гэж байгаа. Тиймээс миний хувьд гадаадын сэтгүүлчид, сонгууль ажиглахаар ирсэн хүмүүс руу утасдаж гэрийн хаягаа зааж өгсөн байгаа.
Би нөхрийнхөө аюулгүй байдал, гэр орныхоо бүрэн бүтэн байдал, гэрч залуугийн аюулгүй байдалд маш их санаа зовж байна. Тиймээс монголчууд маань үүнд анхаарал хандуулаач ээ. Манай гэрийн хаягийг бол Доржзодов хэнд ч задлаагүй. Манайд үдэш ирсэн, тэгээд гараагүй. Тэгэхээр түүнийг маш их мөрдөж мөшгиж байгаа юм байна. Тэр 60 тэрбумын албан тушаалын наймаатай холбоотой бүх мэдээллийг вэбсайтаар дамжуулж олон нийтэд ил болгосон учраас ийм байдалд хүрч байна.
Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга:
60 тэрбумын албан тушаалын наймааны асуудлаар манай намын бүлэг миний бие Монгол Улсын Ерөнхийлөгч, ТЕГ, АТГ-д бүх баримтыг хүлээлгэж өгч, Монгол Улсынхаа нэрийн өмнөөс энэ бүхнийг анхаарч судалж, хариу өгнө үү гэж хэлсэн. Харамсалтай нь хариу нь ингэж ирж байх шиг байна. Хууль хүчнийхэн маань ийм их чадалтай байгаа бол Богд ууланд гарч буй түймрийг, өчигдөр үндэсний үйлдвэрлэгч болох “Говь” компанид гарсан галыг унтраахад хүч нэмэхгүй яасан юм бэ. Үнэхээр харамсалтай байна. Маш их бухимдал төрж байна.
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ:
60 тэрбумын энэ бичлэг гэдэг нь Монголын нийгэмд маш их аюул учруулсан байж болзошгүй. Өнгөрсөн сонгууль ч энэ схемээр явагдсан байж болзошгүй. Тиймээс хууль хяналтынхан маань түүх та бүхнийг шүүнэ шүү. Тиймээс монгол төрийнхөө хууль тогтоомжийнхоо хүрээнд үйл ажиллагаа явуулаач ээ. Ардчилсан намын 180 мянган гишүүндээ уриалахад Монгол Улсын маань ардчилал хүний эрхэнд аюул учирлаа. Хүн бүр дор бүрнээ сонор сэрэмжтэй байгаарай. Тиймээс нийт монголчууд минь ээ, энэ хууль бус бусармаг зүйлд дуу хоолойгоо нэгтгэж, эв санаагаа илэрхийлнэ үү хэмээн мэдэгдэл хийсэн юм.
More Stories
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
