Нийслэлийн Прокурорын газраас хяналт тавьсан зарим гэмт хэргийн шийдвэрлэлт, явц байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийв.
“Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг сунгаж шалгаж, хүний эрхийг зөрчдөг байдал илэрсэн”
УЕПГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ц.Алдархишиг “2022 оны эхний хагас жилийн байдлаар хүлээн авч шалгасан нийт зөрчлийн талаарх гомдол мэдээлэл өмнөх оны мөн үеэс 28.5 хувиар, зөрчлийн хэрэг 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Өссөн шалтгаан нь цар тахлын үед зөрчлийн гаралт буурсан байсантай холбоотой.
Нийт зөрчлийн дийлэнх нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил байгаа бөгөөд үүнийг согтуугаар үйлдсэн нь нэлээд хувийг эзэлж байна.
Түүнчлэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад эзэн холбогдогч нь тодорхой байхад зөрчлийн хэрэг бүртгэлийн хугацааг сунгаж шалгаж, хүний эрхийг зөрчдөг байдал илэрсэн. Хуулийг буруу хэрэглэж буй ийм байдлыг таслан зогсоох үүднээс зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явагдаж байсан нийт 54 хэргийг хэрэгсэхгүй болгож хүний эрхийг хангахад анхаарч ажиллалаа” хэмээлээ.
Түүнчлэн тэрбээр “Эмээлтэд байрлах “Эм Ди Си Пи” компанийн мах боловсруулах үйлдвэртэй холбоотой хэргийг прокурорын байгууллагаас шалгаж, эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байна гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3-ын 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж холбогдох байгууллагад шилжүүлсэн. Одоогоор хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж байна.
Үүнтэй холбоотойгоор Улсын Ерөнхий прокурорын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс МХЕГ-ын холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, хүн амын эрүүл мэнд, эрүүл ахуйн журмыг мөрдөн хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангуулахад арга хэмжээ авах тухай үүрэг өгч ажилласан” хэмээн ярилаа.
Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйл:
1.Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, авсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашигласан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийн улмаас:
2.1.хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон;
2.2.их хэмжээний хохирол учирсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж хорин мянган нэгжээс нэг зуун хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
4.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж дөчин мянган нэгжээс хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ хэмээн тус тус заажээ.

More Stories
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...
УРАНЫГ ГАЗАР ДООГУУР УУСГАН ОЛБОРЛОХ ТЕХНОЛОГИ БУЮУ АЮУЛГҮЙ, ОРЧИН ҮЕИЙН ШИЙДЭЛ
Монгол Улсад ураныг олборлоход газар доогуур уусган олборлох технологи ашиглах нь олон улсын жишигт нийцсэн, байгальд ээлтэй, аюулгүй арга гэж...