Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн өнөөдөр Их суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн талаарх зохицуулалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянан хэлэлцсэн юм. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаас 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн дөрөв дэх хэсгийг өөрчлөн найруулснаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн эрх зүйн шинэ орчин бүрдэж, Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоо, түүний хувилбарыг сонгон хуульчлах хууль тогтоогчийн буюу Улсын Их Хурлын бүрэн эрхийг баталгаажуулсан байна гэж үзэв. Ингэснээр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны тавдугаар дүгнэлт болон 2012 оны хоёрдугаар дүгнэлт, гуравдугаар тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ. Түүнчлэн Үндсэн хуулийн цэц энэхүү шийдвэртээ “Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцооны асуудал нь Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарч байгааг эцэслэн шийдвэрлэсэн” болохоо тэмдэглэв. Өөрөөр хэлбэл МАН парламентад 65 суудалтай байгаагаа ашиглаж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах том боломжийг ашиглаж чадсан гэсэн үг юм. Учир нь Монголын улс төрд үүнээс хойш одоогийн МАН шиг 65 суудал дангаараа авч чадах нам парламентад гарахгүй байх магадлал маш өндөр бий болсон юм. Тиймээс энэ өнцгөөс харвал энэ удаагийн парламентад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах маш том боломж болсон, харин энэ боломжийг МАН маш зөв ашиглаж чадав.
Нэгэн зүйл, Бид өнөөдөр парламентын засаглалаа бэхжүүлж, төгөлдөржүүлэх гэж байгаа бол хоёр танхимтай парламентын тогтолцоо руу орохоос өөр аргагүй. Манай улсад одоо хэрэгжиж байгаа нь цэвэр мажоритар тогтолцоо нь ялагч бүхнийг авна гэсэн ухагдахуунтай. Иймээс ялсан нам бүх эрх мэдлийг авдагаас нэг намаас 65 хүний төлөөлөл парламентад суух боломж бүрдсэн гэсэн үг. Гэтэл пропорциональ тогтолцооны гол давуу тал нь санал гээгдэхгүй. Гэхдээ пропорциональ тогтолцооны гол сул тал нь бие даагч, жижиг намууд олон намын төлөөлөл төрд гарч ирдэг. Үндсэндээ мажоритар тогтолцоотой адил нэг нам хэт олонх болох боломжгүй. Тийм учраас Засгийн газраа бүрдүүлэхэд олон хүндрэл гарч, эвслийн Засгийн газар байгуулахаас өөр аргагүйд хүрдэг. Эвслийн Засгийн газар байгуулж, намуудын төлөөлөл зөвшилцөлд хүрнэ гэсэн үг. Ингэвэл манайд ажил урагшлах уу, Засгийн газраа байгуулж чадах уу гэдэг асуудал гарч ирдэг. Тиймээс өөр нэгэн хувилбар нь дээрх хоёр тогтолцооны дундуур холимог тогтолцоо байж болно. Тавин хувь нь пропорциональ, 25 хувь нь можаритар тогтолцоо. Хэрэв 50 хувиа пропорциональ тогтолцоо ашиглан хийхээр бол энэ 50 хувиа, намын нэрсийн жагсаалтаар явах юм уу хэрхэн сонгох юм бэ гэх зэрэг асуудлууд гарч ирнэ гэсэн үг. Дашрамд хэлэхэд, манай улс 1992 оноос цэвэр мажоритар тогтолцоогоор сонгуулиа явуулж ирсэн бол 2012 онд холимог тогтолцоогоор нэг удаа явуулсан. Харин цэвэр пропорциональ тогтолцоогоор сонгууль явуулж үзээгүй байгаа билээ.
Нэгэн зүйл, Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” хэмээн заасан нь “парламентын засаглалыг өөрчлөхгүй гэсэн” далд утгатай зүйл заалт гэдгийг хуульч, судлаачид өгүүлдэг. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд өөрчлөлт оруулах ч боломж, гарц гаргалгаа бий хэмээн үзэх, бөгөөд гарц, гаргалгаанууд маш олон бий. Гагцхүү зөв зүйл заалтаа л өөрчлөх ёстой. МАН-ынхны парламентад 65 суудалтай байгаа нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах маш том боломж. Үүнийгээ ашиглах л хэрэгтэй. Ингэхдээ жижиг засвар хийх биш, ирээдүйд улс оронд хэрэгтэй тогтолцооны өөрчлөлт хийх нь л чухал байна. Ингэж байж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт иргэдэд л үр өгөөжтэй байх ёстой юм.
Нэгэн зүйл, цэвэр парламентын тогтолцоотой улсад давхар дээлийг хориглодоггүй нь улс төрийн нам сонгуульд ялаад олонх болсон нь бодлогоо хэрэгжүүлдэг. Бодлогыг Засгийн газар хэрэгжүүлэх учраас тухайн улс төрийн намын гол удирдагч, лидерүүд нь УИХ-д орох шаардлагатай. Ингэж, парламентын чуулганд юу болж байгааг мэдэж, мэдэрч бодлого зангидна. Энэ нөхцлөөс харахад УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний үүрэгт ажлыг давхар хашсанаар асуудал хүндрэх зөрчилгүй, тиймээс заавал давхар дээлтэй байх гишүүдийн тоог хуульчилж заах шаардлагагүй гэж хэлж болно. Үүний нэг жишээ нь Англи, Япон гэх мэт олон улсын парламентын гишүүд давхар дээлийг хориглодоггүй. Харин манай улсын хувьд УИХ-ын нийт 76 гишүүний 20 нь Засгийн газрын гишүүн болчихоор парламент нь Засгийн газраасаа хараат болох нөхцөл илт үүсдэг нь болгоомжлол бий болгодог. Тиймээс энэ болгоомжлолыг дээр дурдсан хоёр танхимтай болсноор хязгаарлаж, хяналтыг сайжруулах бололцоотой юм. Харин парламентын тогтолцоо бэхжих эсэх нь сонгогчдын улс төр, иргэдийн эрх зүйн боловсрол ямар байхаас парламентын чадавхи шалтгаална. Улс төрийн намаас ямар хүн нэр дэвшиж, хэн гарч ирж байна гэдэг маш чухал. Тиймээс сонгуулийн тогтолцоогоо өөрчлөхөөс өмнө Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулиа батлах шаардлагатай. Учир нь энэ нийгэмд улс төрийн намын санхүүжилтийг харахад орлогоосоо давсан зардал гарчихсан байдаг нь хэвийн үзэгдэл болохдоо тулсан нь харамсалтай юм.
Сэтгүүч Д.Пүрэв
More Stories
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...
УРАНЫГ ГАЗАР ДООГУУР УУСГАН ОЛБОРЛОХ ТЕХНОЛОГИ БУЮУ АЮУЛГҮЙ, ОРЧИН ҮЕИЙН ШИЙДЭЛ
Монгол Улсад ураныг олборлоход газар доогуур уусган олборлох технологи ашиглах нь олон улсын жишигт нийцсэн, байгальд ээлтэй, аюулгүй арга гэж...