Элсэлтийн Ерөнхий Шалгалт өнөөдөр эхэлсэн. Шалгалтын талаарх нэгдсэн мэдээллийг Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-ийн захирал Л.Ганбат өглөө.
Тэрбээр “Энэ жил ЭЕШ-д хамрагдахаар 36,253 хүн бүртгүүлсэн. Бүртгүүлэгчдийн шалгалт өгөх хичээл сонголтоор авч үзвэл, 80 орчим хувь нь математик, физик, англи хэл, нийгмийн ухааныг сонгосон бол үлдсэн хувь нь түүх, газар зүй, орос хэлийг сонгожээ.
Улсын хэмжээнд 49 шалгалтын байр бэлдсэн бөгөөд зохион байгуулалтад 2,800 орчим багш, холбогдох чиглэлийн ажилтан ажиллаж байна” гэв.
ЭЕШ-ыг жилд хоёр удаа зохион байгуулахаар болсон. Үүнтэй холбоотойгоор монгол хэл бичгийн шалгалтыг энэ оноос эхлэн жилд гурван удаа авах юм. Дөрөв болон тавдугаар сард уг шалгалтыг авсан ба гурав дахь удаагийн шалгалтыг арваннэгдүгээр сард зохион байгуулна. Шалгалтын босго оноо 400 байдаг бөгөөд өмнөх хоёр удаагийн шалгалтад босго оноогоо давж чадаагүй 1,180 шалгуулагч бий аж. Эдгээр шалгуулагч ЭЕШ-д хамрагдах боломжтой ч их, дээд сургуульд элсэх боломжгүй болж байна
“Зургаадугаар сарын 28-наас бүх их, дээд сургуулийн элсэлт цахимаар эхэлнэ”
Түүхийн шалгалт өнөөдөр 10:00-11:20 цагт боллоо. Шалгалтад хоцорсон хүүхэд байхгүйг албаны хүн мэдээлсэн юм. Гэхдээ авто замын хөдөлгөөний нөхцөл байдлыг харгалзан шалгалтын төвдөө цагтаа амжиж ирэхийг мөн санууллаа.
Өнөөдөр болох удаах шалгалт англи хэлний хичээлийнх бөгөөд 14:00 цагт улс даяар зэрэг эхэлнэ.
БҮТ-ийн захирал Л.Ганбат “Энэ жилийн онцлог хүүхдүүдийн өмнө өөрсдийнх нь материалыг засаж, дүн оноог нь харуулах боломжтой байгаа. Тодруулбал, шалгалт дууссанаас 10 минутын дараа тухайн шалгуулагч материалаа уншуулж, хэдэн оноо авснаа мэдэх боломж нь нээлттэй.
Улсын хэмжээнд 49 шалгалтын байрны дүн мэдээг БҮТ өдөрт нь нэгтгээд, хэмжээст оноо руу шилжүүлэн нэгдсэн жагсаалтыг БҮТ-ийн eyesh.eec.mn сайтад тухайн өдөрт нь багтааж олон нийтэд нээлттэй мэдээлнэ” гэв.
Мөн дүн онооны батламж хуудсыг энэ жилээс цахим болгожээ. Энэ талаар тэрбээр “ЭЕШ зохион байгуулагдаж дууссанаас хойш буюу зургаадугаар сарын 28-наас эхлэн БҮТ-ийн сайт руу хандаж, өөрсдийн батламж хуудсыг хэвлэн авах боломжтой. Мөн ТҮЦ машинаас батламж хуудсаа гаргаж авч болно. Улмаар зургаадугаар сарын 28-наас бүх их, дээд сургуулийн элсэлт цахимаар эхэлнэ” гэлээ.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
