“Цагаан хад”-ны тусгаарлалтад байсан жолооч нар нэгнийхээ аминд хүрчээ

Өмнөговь аймгийн Ханбогд сум, Цагаанхаданд байрлах “Монфорд” ХХК-ний байранд тусгаарлалтад байсан тээврийн жолооч нар нэгнийхээ аминд хүрсэн  хэрэг өчигдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн харьяат 44 настай эрэгтэй М-ийг Баянхонгор аймгийн Номгон сумын харьяат 37 настай Б нь хувийн таарамжгүй харилцаанаас үүдэж, согтуурсан үедээ нүүрэн тус газар нь хүчтэй цохиж унагаасны улмаас амь насыг нь хохироожээ. Сэжигтэн этгээд  болон хохирогч нар тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ.

+ There are no comments

Add yours