Өнөөдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамны сайд А.Ариунзаяа нар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагууд болон эцэг эхийн төлөөллийг хүлээж авч уулзлаа. Уулзалтаар сайд нар хэд хэдэн чухал асуудлыг шийдвэрлэлээ.
Үүнд:
Тархины саа ба тархины эмгэгтэй хүүхдүүдийн одоо хөнгөлөлттэй олгож буй эмийг төрөөс 100 хувь даадаг болох,
Хомсдол үүсээд байгаа эмүүдийг ойрын хугацаанд гадаад улсуудаас татан авах,
Ойрын хугацаанд зөвхөн өндөр хөгжилтэй орнуудад хийж буй тархины шалтгаант саажлын үед хийгддэг ризотоми хагалгааг Монгол улсад хийдэг болох
Түүнчлэн Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамны сайд А.Ариунзаяа нар Тархины саажилттай хүүхдүүдийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв дээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үйлчлэх зорилго бүхий төрөлжсөн тасаг байгуулан ажиллуулахаар болов.
More Stories
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар...
Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг наймдугаар сарын 24-26-нд бүртгүүлсэн утасны дугаарт нь мэдэгдэнэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг өчигдрөөс E-Mongolia системээр авч эхлээд байна. Өчигдрийн 17:00 цагийн байдлаар I шатны элсэлтийн бүртгэлд нийт 39,736...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
