2017-2018 оны хичээлийн жилд их, дээд сургуульд элсэн суралцах Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр 12:00 цагаас орон даяар монгол хэлбичгийн шалгалтаар эхэлж байна. Энэ жил ЭЕШ өгөхөөр 40388 шалгуулагч бүртгүүлжээ. Элсэгчид орон нутагт байрлах шалгалтын 22, нийслэлд байрлах шалгалтын 27 байранд шалгалтаа өгөх юм.
Шалгуулагчид шалгалтын байранд ирэхдээ баталгаажуулсан бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын бичиг баримт , иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт бүрдүүлэн ирнэ.
Боловсролын үнэлгээний газраас гаргасан хуваарийн дагуу заавал өгөх монгол хэлбичгийн шалгалтыг өнөөдөр 12:00-13:40 цагийн хооронд, зургаадугаар сарын 15-ны өдөр 10:00-11:20 цагаас англи хэлний шалгалт, 13:00-14:40 цагаас хими, 16.00-17:20 цагаас монгол улсын түүх, зургаадугаар сарын 17-ны өдөр 08:30-10:10 цагаас математик шалгалт, 11:30-12:50 цагаас газарзүй, 17:00-18:20 цагт Монгол хэл, зургаадугаар сарын 18-ны өдөр 08:00-09:20 цагийн хооронд нийгмийн тухай мэдлэг, 11:30-13:10 цагаас физик, 14:20-15:40 цагаас Орос хэлний шалгалтыг тус тус авах юм.
Шалгуулагчдын 87 хувь нь энэ жил ерөнхий боловсролын сургуулиа төгссөн бөгөөд 13 хувь нь өмнөх оны төгсөгчид аж. Элсэгчдийн хамгийн их нь буюу 32188 нь математикийн шалгалт өгөхөөр бүртгүүлээд байггаа бол хамгийн бага буюу 1367 нь орос хэлний шалгалт өгөхөөр бүртгүүлжээ.
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
